Шинэ төгсөгч геологич
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Үйл ажиллагаа - Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Шинэ төгсөгч геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Ил уурхайн ахлах мэргэжилтэний ажилд дэмжлэг үзүүлэн шаардлагатай ил уурхайн геологийн чадварыг эзэмших болно.
Үүрэг даалгавар
- Ил уурхайн геологийн зураг бэлтгэх, дээжлэлт хийх
- Тэсэлгээний цооног болон уурхайн мөргөцөгийн агуулгыг хянах зэргээр нөөцийг нэмэгдүүлэх өрөмдлөг хийх
- Өндөр эрсдэлтэй бүсүүдийг/газруудыг тодорхойлох, тухайн эрсдлийг бууруулах арга хэмжээ авахад туслах
- Ирээдүйд ашиглах боломжит төслүүдийн бэлтгэл болон нягтлан үзэх ажилд оролцох
- Ажлын практик туршлагын стандартыг ашиглан өрөмдлөгийн багийн үйл ажиллагааг хянахад туслах замаар гэрээг хэрэгжүүлэхэд оролцох, алдаа дутагдлыг тайлагнах, тохирох өөрчлөлтийг санал болгох
- Уурхайн өгөгдөл болон баримт бичгүүд нь уурхайн ажлын үе шат бүрд зөв зүйтэй зохион байгуулагдах мөн хамгийн сүүлд шинэчилсэн бүрэн хувилбараараа найдвартай, хэрэглэх боломжтойгоор хадгалагдах арга зүйн талын мэдлэгтэй болох
- Геологи, уул уурхай, металлургийн багуудтай хамтран ажиллаж, зөрчлийг (загварчлагдсан агуулга болон буцаан сэргээх vs бодит агуулга болон буцаан сэргээх) шийдвэрлэхэд оролцох
- Төрөл бүрийн тест шалгалт, хүдрийн анизотропи тооцоолол зэргийг үе шаттайгаархийж гүйцэтгэн илүү тохиромжтой дээжийн хэмжээг тодорхойлоход оролцох
- Нийт төслийн үйл ажиллагаанд шаардлагатайдэмжлэгийг үзүүлэх үүднээс
- уул уурхайн болон дэмжигч үйлчилгээний багтай харилцан ажиллах
- Компанийн техникийн чадвар, эдийн засгийн чадавхи, тогтвортой байдлын үүрэг амлалтыг ойлгомжтой тодорхойлсноор салбарын болон засгийн газрын хүрээнд найдвартай түнш гэдгээр Оюу Толгойн нэр хүндийг өсгөх
- Уурхайд ил уурхайн ажиллагааг амжилттай явуулахад нөлөөлөх бизнесийнхүчин зүйлсийг ойлгохын сацуу тэрхүү амжилтанд геологи хэрхэн чухал үүрэгтэй болохыг ойлгож мэдэх
Тавигдах шаардлага
- Монгол улсын иргэн байх
- Дотоодын болон гадаадын их, дээд сургуулийг баклавар болон магистрын зэргээр 2020, 2021, 2022 онд төгссөн байх
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх
- Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
- Дээрх заасан мэргэжлийн чиглэлээр төгссөн байх
- Өргөдөл гаргагч нь Өмнөговь аймагт оршин суудаг эсвэл ирээдүйд шилжин суурьших боломжтой бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.