Боловсрол, сургалт

Шинэ төгсөгчийн хөтөлбөр


Шинэ төгсөгчийн хөтөлбөр нь их сургуулиа төгсөөд удаагүй байгаа шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн 4 жилийн хугацаатай хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн бүрэлдэхүүн:

  • Коучинг, Менторшип
  • Гүйцэтгэлийн удирдлага, үнэлгээ хийх байнгын явц
  • Техникийн болон мэргэжлийн өсөлт, хөгжил
  • Манлайллын хөгжил
  • Рио Тинто компаниас хэрэгжүүлдэг глобал Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамрагдах боломж
  • Дэлхийн хэмжээний цахим сургалтын материал болон коучинг систем
  • Рио тинтогийн бусад салбарын Шинэ төгсөгчидтэй холбогдож, туршлага хуваалцах боломж

Ерөнхий шаардлага:

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019 оны 6-р сард төгсөх болон 2017, 2018 онуудад дараах мэргэжлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

2019 оны мэргэжлийн чиглэл: Мэргэжил тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.

1. Санхүү 1
2. Логистик 1
3. Үйлдвэрийн автоматжуулалт 1
4. Барилгын инженер 1
5. Механикийн инженер 1
6. Цахилгааны инженер 1
7. Уул уурхайн инженер 2