ШИНЭ ТӨГСӨГЧИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАР

Нээлтийн огноо: 2024-05-02
Хаалтын огноо: 2024-06-05 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч

“Оюу толгой” ХХК-ний ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь Урт хугацааны стратеги зорилтынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоо, хүртээмжтэй байдлыг дэмжих, жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ажлын байрны сонгон шалгаруулалтын явцад орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон эмэгтэй хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу давуу байдал олгохыг эрмэлзэнэ.
Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр юм.
Шинэ төгсөгч хөтөлбөрт
  • Рио Тинто компаниас хэрэгжүүлдэг глобал Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамрагдах боломж
  • Гүйцэтгэлийн удирдлага, үнэлгээ хийх байнгын явц
  • Техникийн болон мэргэжлийн өсөлт, хөгжил
  • Манлайллын хөгжил
  • Дэлхийн хэмжээний цахим сургалтын материал болон коучинг систем
  • Рио Тинто компанийн бусад салбарын шинэ төгсөгчидтэй холбогдож, туршлага хуваалцах боломж
  • Коучинг, Менторшип
  • Ажлын туршлага хуримтлуулж, өөрийгөө сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдээс суралцах.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Дотоодын болон гадаадын их, дээд сургуулийг бакалавр болон магистрын зэргээр 2022, 2023, 2024 онд төгссөн байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Доорх заасан мэргэжлийн чиглэлээр төгссөн байх
  • Сайн дурын үйл ажиллагаанд оролцдог, оролцож байсан бол давуу тал болно
  • Өөрийгөө хөгжүүлж, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Шинэ төгсөгчийн албан тушаал

Мэргэжлийн чиглэл

Ажиллах

байршил

Орон тоо

Анкет бөглөх холбоос

Шинэ төгсөгч- Химич

Хими, Биологи

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Геологич

Геологи

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Нөөцийн геологич

Геологи

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Систем болон өгөгдлийн геологич

Геологи

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч - Уул уурхайн инженер

Уул уурхай

Уурхай

5

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Металлургич

Металлургич

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Цахилгааны инженер

Цахилгаан

Уурхай

3

Энд дарна уу

Шинэ төгсөгч - Тогтвортой хөгжлийн ажилтан

Байгаль орчны менежмент, Байгаль орчны инженерчлэл, Байгалийн нөөц

УБ

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Механик инженер

Механик

Уурхай

5

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Кэмп, сайтын үйлчилгээний ажилтан

Хүнсний эрүүл ахуй, технологи

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Ложистикийн ажилтан

Тээвэр

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч –Өргүүрийн инженер

Уурхайн инженер, засвар үйлчилгээ

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Үйл ажиллагааны хөгжүүлэлтийн инженер (DevOps)

Мэдээлэл технологи

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Боловсруулалтын инженер

Боловсруулалтын инженер

Уурхай

2

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Геотехникийн инженер

Геотехник

Уурхай

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч –Шинжээч

Санхүү, Нягтлан

УБ

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч –Санхүүгийн нягтлан бодогч

Санхүү, Нягтлан

УБ

1

Энд дарна уу

Шинэ төгсөгч – Сургалтын ажилтан

Бизнес удирдлага, олон улсын харилцаа

УБ

1

Энд дарна уу

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.