Дотоод ажлын зар

Чанарын баталгаа, Чанарын хяналтын инженер

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл– Барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Чанарын баталгаа, Чанарын хяналтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй барилгын ажлын бүх чанарын баталгаа, чанарын хяналтын гүйцэтгэлүүдэд аюулгүй ажиллагаа, хуваарь, зардал, чанарын шаардлагуудын хангалтад хяналт тавих үүрэгтэйЗахиалагчийн талын барилгын хэлтсийн гол албан тушаалуудын нэг юм.

Үүрэг даалгавар

  • Гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй барилгын ажлуудын ЧХ/ЧБ-г хариуцан тэдгээрийн гүйцэтгэл хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих.
  • Гүйцэтгэгчид ажлыг аюулгүйгээр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих.
  • Барилгын үйл ажиллагаа, ажлын явцуудын Чанарын Баталгаажуулалтын талын төлөвлөгөө, дизайн, баримт бичиг бүрдүүлэлт, удирдлага
  • Үйл ажиллагаануудыг OT болон Төслийн Чанар, Байгаль орчин, Аюулгүй ажиллагааны менежментийн системийн шаардлагуудад нийцүүлэн явуулах
  • Гүйцэтгэгч болон ОТ ханган нийлүүлсэн зүйлсээс бүх Материалын Мэдээллийн Бүртгэл (MDR) болон хүлээлгэн өсгөн баримт бичгүүдийгэмхлэх
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны баримт бичиг бүрдүүлэлтэд туслах: Ажлын Стандарт Журам, тусгаарлалтын журам, ажлын жагсаалт гэх мэт.
  • Тоног төхөөрөмж шаардлага хангахгүй тохоиолдолд дуусгаагүй ажлын жагсаалтыг үүсгэх.
  • Дуусгаагүй ажлын жагсаалтад тодорхойлсон шаардлага хангахгүй зүйлсийг хангалттай засаж залруулах хүртэл хяналт тавих.
  • Ашиглалтад оруулах тестүүдийн бүртгэлийг хийж баталгаажуулна,
  • Чанарын бүх баримт бичгийг баталж, гарын үсэг зурах,
  • Барилга ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ажилд тусалж, чанарын болон ашиглалтад оруулах бүх үйл ажиллагааг ОТ барилга ашиглалтад оруулах журмын дагуу явагдаж буйд хяналт тавиах
  • Барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцсэн байдлаар гүйцэтгэхэд анхааран ажиллана.
  • Гүйцэтгэгчээс хүсэлт гаргасаны дагуу талбайн инженерийн асуултууд, асуудлууд, өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэхээр гүйцэтгэгчтэй харилцах.
  • Төсөлтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэлт хангалттай, бүрэн гүйцэт хийгдсэн эсэхэд хяналт тавьж, зохих засаж залруулах алхмуудыг санаачлах.
  • Стандарт болон техникийн нөхцлийг хангаж буйг баталгаажуулах, алдаа дутагдлыг мэдээлэх зорилгоор талбайн дизайны болон барилгын магадлагааг хийх.
  • Төрийн болон эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хангуулан ажиллах.
  • Ажлуудын төлөв, явц/гүйцэтгэл, үүссэн асуудлуудыг хамруулан өдөр тутмын болон 7 хоногийн тайлан гаргах

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олж авсан бүрэн дунд боловсролын дараах эсвэл түүнтэй тэнцэх мэргэжлийн боловсролын гэрчилгээтэй(дадлагажигч эсвэл мэргэжлийн үнэмлэх) байх
  • Инженерийн эсвэл барилга ашиглалтад хүлээлгэн өгөх чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2020 оны 9 сарын 29-ний өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

-Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

-Товч намтар (англи, монгол хэлээр)