Чанарын баталгаа, Чанарын хяналтын инженер

Нээлтийн огноо: 2023-03-02
Хаалтын огноо: 2023-03-14 17:30
Хэлтэс: Гүний уурхай Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн төсөл - Барилга хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Чанарын баталгаа, Чанарын хяналтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

ЧБ/ЧХ Инженер нь гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй барилгын ажлын бүх чанарын баталгаа, чанарын хяналтын гүйцэтгэлүүдэд аюулгүй ажиллагаа, хуваарь, зардал, чанарын шаардлагуудын хангалтад хяналт тавих үүрэгтэйЗахиалагчийн талын барилгын хэлтсийн гол албан тушаалуудын нэг юм. Уг албан тушаалтан нь Англи хэлийг төгс эзэмшсэн байх шаардлагатай(аман болон бичгээр).

Үүрэг даалгавар

  • Гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй барилгын ажлуудын ЧХ/ЧБ-г хариуцан тэдгээрийн гүйцэтгэл хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих.
  • Гүйцэтгэгчид ажлыг аюулгүйгээр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих.
  • Барилгын үйл ажиллагаа, ажлын явцуудын Чанарын Баталгаажуулалтын талын төлөвлөгөө, дизайн, баримт бичиг бүрдүүлэлт, удирдлага
  • Үйл ажиллагаануудыг OT болон Төслийн Чанар, Байгаль орчин, Аюулгүй ажиллагааны менежментийн системийн шаардлагуудад нийцүүлэн явуулах
  • Гүйцэтгэгч болон ОТ ханган нийлүүлсэн зүйлсээс бүх Материалын Мэдээллийн Бүртгэл (MDR) болон хүлээлгэн өсгөн баримт бичгүүдийгэмхлэх
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны баримт бичиг бүрдүүлэлтэд туслах: Ажлын Стандарт Журам, тусгаарлалтын журам, ажлын жагсаалт гэх мэт.
  • Тоног төхөөрөмж шаардлага хангахгүй тохоиолдолд дуусгаагүй ажлын жагсаалтыг үүсгэх.
  • Дуусгаагүй ажлын жагсаалтад тодорхойлсон шаардлага хангахгүй зүйлсийг хангалттай засаж залруулах хүртэл хяналт тавих.
  • Ашиглалтад оруулах тестүүдийн бүртгэлийг хийж баталгаажуулна,
  • Чанарын бүх баримт бичгийг баталж, гарын үсэг зурах,
  • Барилга ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ажилд тусалж, чанарын болон ашиглалтад оруулах бүх үйл ажиллагааг ОТ барилга ашиглалтад оруулах журмын дагуу явагдаж буйд хяналт тавиах
  • Барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцсэн байдлаар гүйцэтгэхэд анхааран ажиллана.
  • Гүйцэтгэгчээс хүсэлт гаргасаны дагуу талбайн инженерийн асуултууд, асуудлууд, өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэхээр гүйцэтгэгчтэй харилцах.
  • Төсөлтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэлт хангалттай, бүрэн гүйцэт хийгдсэн эсэхэд хяналт тавьж, зохих засаж залруулах алхмуудыг санаачлах.
  • Стандарт болон техникийн нөхцлийг хангаж буйг баталгаажуулах, алдаа дутагдлыг мэдээлэх зорилгоор талбайн дизайны болон барилгын магадлагааг хийх.
  • Төрийн болон эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хангуулан ажиллах.
  • Ажлуудын төлөв, явц/гүйцэтгэл, үүссэн асуудлуудыг хамруулан өдөр тутмын болон 7 хоногийн тайлан гаргах repares.
  • Ажлын байран дах зааварлах, сургалтын хөтөлбөрөөр ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд нь туслах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженерийн эсвэл барилга ашиглалтад хүлээлгэн өгөх чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи ба Монгол хэлээр чөлөөтэй ярих чадвартай байх
  • Бичгийн болон аман харилцааны чадварууд тай байх
  • Компьютерийн боловсрол, word, excel, power point, database software дээр ажилладаг байх
  • Өндөр ачаалалтай орчинд олон ажлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх чадвартай байх
  • Янз бүрийн нөхцөлүүдэд тухайн үед нь үнэлэлт өгч хариулах чадвартай байх
  • Байгууллагын янз бүрийн түвшинд үр дүнтэй харилцах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.