Чанарын баталгаа/ Чанарын хяналтын ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-05-09
Хаалтын огноо: 2022-05-20 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-нийн Гүний уурхайн Олборлолт, Тээвэрлэлтийн түвшиний барилгын хэлтэст хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Чанарын баталгаа/ Чанарын хяналтын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Оюу Толгой (ОТ) далд уурхайн өргөтгөлийн хүрээнд дэлхийн жишигт нийцсэн олборлолт болон үйлдвэрлэлийн дэд бүтцийг барьж дуусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олборлолт, Тээвэрлэлтийн Барилгын баг хэлтэст нэгдэх динамик ахлах ЧБ/ЧХ-ийн инженерүүдийг хайж байна. Энэхүү боломж нь төслийн эзэмшигч талын манлайлах тэргүүлэх үүрэг бөгөөд төслийн хэрэгжилтийг хангахын тулд барилгын материал, тоног төхөөрөмжийг сааталгүй, төрөл бүрийн гэрээт гүйцэтгэгчдийн хийж гүйцэтгэсэн барилгын ажил болон үүнтэй холбогдол бүхий төслийн чанар, хэрэгжилтийн гүйцэтгэлийг цаг тухайд нь хариуцан төслийн ЭМААБО-ийн чанарын шаардлагын дагуу хийж гүйцэтгэж буйг баталгаажуулж дагаж мөрдөх ёстой.

Цаашид ЧБ/ЧХ -ийн ахлах инженерүүд нь Олборлолт, Тээвэрлэлтийн Барилгын баг хэлтэстийн ашиглалтад оруулах бүтээн байгуулалтад техникийн туршлагаар хангах үүрэгтэй бөгөөд төслийн төлөвлөгөө, техникийн тодорхойлолтын дагуу хүлээлгэн өгөх үйл явц, ашиглалтад оруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй болно.

Үүрэг даалгавар

Чанарын удирдлагын үүрэг

  • Олборлолт, Тээвэрлэлтийн барилгын баг хэлтсийн худалдан авалт, логистикийг дэмжих зорилгоор Материал хүлээн авах хяналт шалгалтыг (MRI) удирдаж, зохицуулах.
  • Зөвхөн ITP, NCR, MRI, SRV болон TQ-ээр хязгаарлагдахгүй гэрээт гүйцэтгэгчидтэй харилцах бүх харилцааг удирдаж, зохицуулах.
  • Гэрээт нийлүүлэгч, борлуулагч нартай бүх удирдлагын үйл ажиллагааг хариуцна
  • Барилга угсралтын ажил болон ашиглалтад оруулахын өмнөх үйл ажиллагааг хянахын тулд Орбит системээр дамжуулан ирүүлсэн бүх материалыг удирдах зохицуулах
  • Гагнуур, үйлдвэрлэл, суурилуулалт, тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга ЧБ-ийн баримт бичиг, чанарын хяналтын бүртгэлийг (FIC) тодорхойлох, хүсэлт гаргах, хянах, нэгтгэх.
  • Төслийн чанарын баталгааны тайланг долоо хоног, сар бүрт бэлтгэж гаргана
  • Нийлүүлэгчийн хяналт шалгалтыг төлөвлөсний дагуу хийж, зохих хяналт шалгалтын үр дүн төлөвлөгөө, даалгаварт бүртгэхийн зэрэгцээ төслийн бүтээгдэхүүний хяналт чанар тогтоох шаардлагыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах.
  • Зөрчилдөөнийг шийдвэрлэж, мэдээлэх, засч залруулах/урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, зохих NCR бүртгэл болон холбогдох баримт бичигт бүртгэх үүрэгтэй.
  • Бүх туслан гүйцэтгэгчид/борлуулагчид төсөлд хүлээсэн үр дүн, чанарын хяналтын баримт бичгийг хүлээлгэн өгөхтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг баталгаажуулах, шаардах.
  • NDE-ийн шаардлага, гагнуурчны мэргэшил, гагнуурын журам, ажлын зураг, материалын бүртгэлийг хянаж, батлах, гагнуурын ажлын мэдээллийг ахлагч нарт түгээх
  • Худалдагч, нийлүүлэгч түншүүдтэй хамтран чанарын аудитыг төлөвлөж, удирдан явуулах
  • Төслийг хэрэгжүүлэх явцад инженер, барилга угсралт, хяналтын ажилтнуудтай харилцах, гэрээ болон хууль тогтоомжийн бүх шаардлагыг Хяналт шалгалт, туршилтын төлөвлөгөө болон холбогдох баримт бичигт тусгах, хэрэгжилтийг баталгаажуулах.
  • MDR болон CVC-ийн эмхэтгэлийг баталгаажуулах, үүнд MDR индекст заасан мэдээллийн шаардлагуудыг тогтоох, Хяналт шалгалт, туршилтын бүх бүртгэл нь Код, стандарт, техникийн үзүүлэлтүүдтэй нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах, оруулах, эцсийн хүлээлгэн өгөх бүх бүртгэлийг нэгтгэх. Инженерийн ажилтнууд болон Баримт бичиг хянагчийн туслалцаатайгаар OPT руу хүлээлгэн өгөх. Бүх инженерийн хамаарал бүхий бичиш баримтыг Баримт бичиг хянагчийн туслалцаатайгаар MDR-ийг эцсийн байдлаар нэгтгэж, эзэмшигчдэд хүлээлгэн өгнө.
  • нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй хамтран ажлын талбайн гадна туршилт хийх, үйлдвэрлэх ба/эсвэл бетон цутгах цэгүүдийг үүсгэхийн тулд чанарын хяналт шалгалтыг гуравдагч этгээдээр тодорхойлж, төлөвлөх.
  • Төслийн гүйцэтгэлийг хянах, хэмжих, сайжруулахад шаардагдах чанарын хэрэгсэл чиг үүрэгийг тодорхойлох, боловсруулах, хэрэгжүүлэх
  • Аудит, залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, холбогдох баталгаажуулалтын магадлан итгэмжлэлийг хадгалахын тулд гуравдагч этгээдийн баталгаажуулалтын байгууллагуудтай нэмэлтээр харилцах/ажиллах.
  • ОТ болон Төслийн Чанар, Байгаль орчин, Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгах баталгаажуулах
  • Тоног төхөөрөмж нь ажиллагаагүй байгаа тохиолдолд хийгдэх ажлуудын жагсаалт үүсгэх.
  • Төлөвлөсөн ажлыг ажлын талбайн журам, чанарын шаардлагын дагуу аюулгүй, найдвартай гүйцэтгэхийн тулд барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцад оролцох.
  • Ажлын Талбайн инженерийн асуулт, асуудал, гүйцэтгэгчээс хүссэн өөрчлөлтийг дэмжих зорилгоор гүйцэтгэгчтэй харилцаа холбоотой ажиллах.
  • Төсөлтэй холбоотой баримт бичгүүдийг хангалттай, бүрэн гүйцэд байгаа эсэхийг шалгаж, залруулах зохих арга хэмжээг эхлүүлнэ.
  • ELHL-ийн хамрах хүрээний "Эцэсийн бүртгэл болон түүний бүрдүүлэлтийн төсөл "-ийн дагуу Олборлолт, Тээвэрлэлтийн барилгын баг хэлтсийн гүйцэтгэгч түншүүд шаардлагад нийцэж ажлын цар хүрээнд багтаж байгаа эсэхийг баталгаажуулах.

Ажил Дуусах/ашиглалтанд оруулах талын үүрэг

  • ОТ Ашиглалтад оруулах болон Үйлдвэрлэлийн багуудад саадгүй хүлээлгэн өгөхийн тулд Олборлолт, Тээвэрлэлтийн барилгын баг хэлтсийн бүх нийлүүлэгч болон гэрээлэгч/хүргэлтийн түншүүдийг хамарсан эргэлт/гүйлгээний стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх, удирдах.
    • Системчилэл (суурь ажил / гүйцэтгэлийн удирдлагын төлөвлөгөө)
    • Хүлээн авах / үйл ажиллагааны загвар боловсруулах
    • Төслийн хуваарьт оруулах CVC дуусах хугацааг тодорхойлох
  • ОТ Ашиглалтад Оруулах баг шаардлагагүй үед дэд бүтцийн TCCC-ийг хүлээлгэн өгөх ажлыг зохицуулах, хяналт тавих баталгаажуулах
  • Урьдчилан тогтоосон хүлээлгэн өгөх нэгжүүдийг хянах, удирдах
  • Бүртгэл хяналтын картыг ашиглан ахиц дэвшлийг баталгаажуулахын тулд үе үе ажлын цар хүрээний шугамыг бүртгэх хөтлөх
  • ОТ Зөвшөөрлийн багт хүлээлгэн өгөхөөс өмнө Олборлолт, Тээвэрлэлтийн барилгын баг хэлтсийн инженер, чанар, гүйцэтгэгчдээс улсын ашиглалтад оруулах бүх бичиг баримтыг хүлээн авч хянах баталгаажуулах
  • Ашиглалтанд оруулах туршилтын бүртгэлийг бөглөж, гарын үсэг зурсан эсэхийг баталгаажуулах хянах
  • Гүйцэтгэгчдээс бүх CVC нэгжүүдийг хүлээн авч хянан баталгаажуулах
  • Үндсэн хуваарийн зөрүүг хянах, аливаа зөрүүг мэдээлэх зорилгоор Орбит системийг ашиглах
  • Төслийн баримт бичгийн статусыг шалгахын тулд гадны оролцогч талуудтай холбоо тогтоож, зохих ёсоор Олборлолт, Тээвэрлэлтийн барилгын баг хэлтэст түгээх.
  • Урьдчилан тогтоосон нэгжийн сонголт, хүлээлгэн өгөх баримт бичгийн дарааллаар ОТ Ашиглалтад оруулах хэлтэстэй холбоотой харилцаатай байх хамтарч ажиллах үүрэгтэй
  • Улсын ашиглалтад оруулах харьяа газарт хүргүүлэх шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлж өгөхийн тулд ОТ зөвшөөрөл олгох хэлтэстэй хамтран ажиллах зохион байгуулах
  • Оюу Толгойн ашиглалтад оруулах багын ажлын хэсгийн ахлагч нартай шууд холбогдож, гүйцэтгэгчийг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэгийг зохицуулах бүрдүүлэхэд туслан хамтран ажиллах үүрэгтэй.
  • Оюу Толгойн ашиглалтад оруулах баг болон уурхайн үйлдвэрлэлийн багт Олборлолт, Тээвэрлэлтийн Барилгын ажлыг амжилттай хүлээлгэн өгөхөд туслах хамтран ажиллах үүрэгтэй
  • Тодорхойлсон ажлын хамрах хүрээг дуусгасан эсэхийг баталгаажуулах эцсийн ажлын нэгжид гарын үсэг зуран хүлээлгэх өгөх

Тавигдах шаардлагууд

  • Инженерийн буюу холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй байх
  • Чанарын хяналт шалгалт/Аудитын мэргэжлийн диплом, түүнтэй дүйцэхүйц баримт бичиг (давуу тал олгоно)
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 7 ба түүнээс дээш жилийн ажлын туршлага
  • Олон салбарын 6 хүртэл тооны ЧХЧБ-ын ажилтныг удирдан, чиглүүлэх чадвартай
  • Гүний уурхайн барилгын өндөр мэдлэгэ туршлагатай ба өндөр идэвх санаачлагатай
  • ОТ/ТТ-ний Барилгын ажлыг Оюу Толгойн ашиглалтад оруулах баг ба уурхайн олборлолтын багуудад амжилттайгаар хүлээлгэн өгөхөд туслалцаа үзүүлэх
  • Гэрээт гүйцэтгэгч болон тоног төхөөрөмж ашиглалтад оруулах багуудтай нээлттэй харилцаа, мэдээллийг хангаж ажиллах
  • Нэгдсэн удирдлагын систем хөгжүүлэх, ажиллуулах, нэвтрүүлэх туршлагатай
  • ЭМААБО ба Чанарын талаар өндөр манлайлал, үүрэг амлалттай ажилладагаа харуулсан
  • Салбарын шилдэг туршлагуудын талаар ойлголт мэдлэг ба хөгжүүлэлтийн үүрэг рольд ажилласан өргөн практик туршлагыг хослуулсан байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.