Цэнэглэгч оператор

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХКийн Гүний уурхай – Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаа (6) Цэнэглэгч оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах тоног төхөөрөмжийг компанийн бодлого журмын дагуу ажиллуулж, арчилж хамгаалахад оршино.

Үүрэг даалгавар

  • Монгол улсын Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны журмын талаар ойлголттой, түүнийг дагаж мөрддөг байх
  • Үйлдвэрлэлийн дамжуулах цооног бэлтгэх, цэнэглэлттэй холбоотой үйл ажиллагаануудыг шаардлагатай чанар, стандартад нийцүүлэн аюулгүй гүйцэтгэх
  • Малталт, хоёрдогч нураалтын ажлуудад шаардлагатай цэнэглэх ажлуудыг шаардлагатай чанар, стандартын дагуу аюулгүй гүйцэтгэх
  • Гүний уурхайн орчин дах ажлын байрыг цэвэр, эмх цэгцтэй байлгах
  • Тоног төхөөрөмжийг аюулгүй, үр дүнтэйгээр ажиллуулах
  • Ахлах ажилтан, техникийн тусламжийн багуудаас өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх
  • Ажлын байран дах аюулыг тодорхойлж, зохих хяналтын арга хэмжээг авах, эсвэл шаардлагатай бол удирдлагадаа мэдээлэх
  • Бизнесийн зорилтод нийцэхүйцээр аль болох удирдлага, зааварчилгаа авалгүйгээр бие даан ажиллах
  • Хамтран ажиллагсад, ахлах ажилтан, хяналтын өрөө, ажлын байран дах бусад ажлын хэсгүүдтэй ойлгомжтой, цаг хугацаа алдалгүй харилцах.
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Тэсрэх бодистой харьцах үнэмлэхтэй байх ба 1-ээс дээш жилийн ажлын туршлагатай байх
  • В ангиллын жолооны эрхтэй байх
  • Бусадтай харилцах харилцааны өндөр чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны талаарх үүрэг хариуцлагаа, тодорхойлон заагдсан аюулгүй ажлын дадлыг дагаж мөрддөг байх.
  • Хараа хяналтгүйгээгээр ажлыг өндөр стандартад нийцүүлэн гүйцэтгэх ажлын ёс зүй, ур чадвартай байх
  • Цэнэглэлтийн төлөвлөгөөг унших, тайлбарлах ур чадварыг сайтар эзэмшсэн байх
  • Тэсэлгээчний үнэмлэхтэй бол давуу тал болно
  • C ангиллын жолооны эрхтэй бол давуу тал болно
  • Аюултай бараа тээвэрлэх зөвшөөрөлтэй бол давуу тал болно
  • Гүний уурхайд ажилласан туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (монгол хэлээр)
  • Товч намтар (монгол хэлээр)
  • Та англи товч намтар, өргөдлийн маягт хавсаргах хэсэг дээр Монгол товч намтар, өргөдлөө хавсаргана уу.