Цацрагийн хяналтын ажилтан

Нээлтийн огноо: 2023-05-17
Хаалтын огноо: 2023-05-31 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн – Техникийн болон нэгдсэн төлөвлөлт – Баяжуулах Үйлдвэрийн техникийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт ажиллах нэг (1) Цацрагийн хяналтын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь цацрагийн аюулгүй ажиллагааны соёлыг байгууллагын хэмжээнд бий болгох, Монгол улсын хууль, дүрэм, стандартууд болон байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмүүдийн биелэлтийг хангуулна. Уг чиг үүргийн хүрээнд цацрагийнаюулгүй ажиллагааны эрсдэл, нөлөөллийг үнэлэх, удирдах, бууруулахад шууд удирдлага, үндсэн ба гэрээт ажилтнуудад цацрагийн аюулгүй ажиллагааны мэргэжлийн зөвлөгөө өгөхзэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа бүх цацрагийн үүсгүүрүүдэд засвар үйлчилгээний тактик боловсруулах
  • Цацрагийн аюулгүй ажиллагааны баримт бичгүүдийг үндэсний дүрэм журмуудад нийцүүлэн боловсруулах, батлуулах, шинэчлэх
  • Байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангуулах, түүнийг ажилчид, холбогдох нэгжүүд, туслан гүйцэтгэгч компаниуд дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавина.
  • Цөмийн хэмжүүрүүдийн үйл ажиллагааны онцлог шинж чанарт тохирсон аюулгүй ажиллагааны баримт бичгүүдийг боловсруулах, цацрагтай ажиллагчдад танилцуулах, хэрэгжилтэд хяналт тавих
  • Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулах, үр дүнг боловсруулах, стандарт хэмжээнд байгаа эсэхэд хяналт тавих
  • Байгууллагын цацрагтай холбоотой ажлын цар хүрээ, технологи, шинж чанар өөрчлөгдөх, шинэ зохион байгуулалтад орох үед хяналтыг явуулах, холбогдох баримт бичгийг боловсруулахад оролцоно.
  • Далд уурхайн радоны хийн хэмжээ стандарт хэмжээнд байгаа эсэхэд хяналт тавих
  • Цацрагийн үүсгүүр хадгалах тусгай байгууламжийг хариуцах
  • Цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийн хяналтыг холбогдох хэлтэс болон төрийн байгууллагатай хамтран зохион байгуулах
  • Байгууллагын удирдлага болон холбогдох төрийн байгууллагад шаардлагатай тайлан мэдээг цаг тухайд нь бэлтгэн, гаргаж өгөх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Шинжлэх ухаан, Инженер, Техникийн чиглэл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй бол илүү тохиромжтой
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журам стандартуудын талаар маш сайн мэдлэгтэй байх
  • Ионжуулагч цацраг, цацрагийн үүсгүүр, тэдгээрийн аюулгүй ажиллагааны талаар ойлголттой байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайтай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыгбүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.