Цахим шилжилтийн шинжээч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Цахим шилжилтийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэ албан тушаал нь статистик, машин сургалт, дата дүн шинжилгээ зэрэг Гүний уурхайн Технологийн Дижитал Шинэчлэлийн багийн асуудал шийдвэрлэх, сайжруулалтын үйлчилгээ, төлөвлөгөө боловсруулах зэрэг бизнесд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
Үүрэг даалгавар
- Статистик, математик, машин сургалтын ойлголтын тухай мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамгийн сүүлийн үеийн алгоритм, урьдчилан таамаглах статистик загвар боловсруулах, хэрэгжүүлэх, судалгаа хийх
- Өгөгдлийн үндсэн шинж чанарыг тодорхойлох хүрээнд статистик болон машин сургалтын аргуудыг ашиглах
- Үйлдвэрлэлийн үндсэн системээс урьдчилан таамаглах загвар ашиглан дата эх сурвалжийг гаргаж авах
- Бизнесийн хэрэглэчдэд зориулан дүрсэн интерфейс хөгжүүлэх
- Дата аналитикийн шийдлийг боловсруулахад шилдэг туршлага, арга барил ашиглах
- Дата аналитикийн бүтээгдэхүүний чанарын хяналт болон чанарын баталгааг хангах
- Дата аналикийн ойлголтыг сайжруулах хүрээнд холбогдох оролцогч талуудтай харилцах
- Шинэлэг технологийн соёлыг төлөвшүүлэх хүрээнд үнэ цэнийг бий болгох бусад боломжуудыг тодорхойлох
- Оюу Толгойн бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах хүрээнд техникийн нарийн төвөгтэй асуудал дээр зөвлөгөө өгөх
- Дата аналитик бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон тасралтгүй үйл ажиллагааг дэмжих хүрээнд мэдлэг олгох сургалт зохион байгуулах
- PACE болон Гүний уурхайн Мэргэшсэн багийн дата шинжээчдийн ажилд дэмжлэх үзүүлэх, хамтран ажиллах
Тавигдах шаардлага
- Математик, Статистик, Компьютерийн шинжлэх ухаан эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Өгөгдлийн шинжлэх ухаан буюу Програм хангамжийн инженерчлэл салбарт ажилласан туршлагатай
- Python, R, Scala зэрэг програмчлалын хэлүүдийг сайн эзэмшсэн
- Магадлал, статистикийн ач холбогдол, регресс, таамаглалыг шалгах зэрэг статистикийн ойлголтуудын талаархи мэдлэг, туршлагатай
- SQL ашиглах чадвартай өгөгдлийн нийлмэл дүн шинжилгээ, өгөгдлийн сангийн дизайн, асуулгын оновчлолын мэдлэгтэй байх
- Диаграм, газрын зураг, график дээр өгөгдлийг ойлгомжтой харуулах чадвартай
- Машин сургалтын сангууд, фрэймворкуудыг ашиглах чадвартай байх
- AWS/Azure/Google зэрэг үүлэн систем мэдлэгтэй байх
- Agile төслийн хөгжүүлэлт дээр ажиллаж байсан туршлагатай
- Уул уурхайн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн талаарх ойлголттой
- Баг хамт олон удирдах болон шинэ залуу гишүүдэд заавар зөвлөгөө өгөх ур чадвартай байх
- Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2022 оны Нэгдүгээр сар 21 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.