Цахим шилжилтийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-07-20
Хаалтын огноо: 2022-08-03 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Цахим шилжилтийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын үүргийн зорилго нь Гүний уурхайн Технологийн багийг байгууллагын бусад багт тулгараад буй асуудлыг шийдэх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх системийг өгөгдөл дээр суурилсан статистик, шинжилгээ, машин сургалтын аргачлал ашиглан хөгжүүлэх, тухайн системийн үйл ажиллагааг улам сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Статистик, математик, машин сургалтын ойлголт, аргачлалыг мэргэжлийн түвшинд ашиглах, судалгаа хийх. Өргөн хүрээтэй өгөгдлийн эх үүсвэрээс шийдвэр гаргах мэдээлэл ялгах, үүсгэхийн тулд маш сайн алгоритм болон урьдчилан таамаглах загваруудыг зохиох, хөгжүүлэх, хянах.
  • Статистик болон машин сургалтын суурь аргуудыг ашиглан өгөгдлөөс чухал талбар болон онцлогуудыг ялгах.
  • Өгөгдлийн эх үүсвэр болох системээс эхлэн урьдчилан таамаглах загвар үүсгэх хүртэл бүх өгөгдөл дамжуулах үйлчилгээг зохиох, хөгжүүлэх.
  • Бизнес хэрэглэгчдэд зориулан өгөгдөл болон тодорхойлсон мэдээллийг график, чарт, бусад дүрсжүүлэх аргачлалыг ашиглан тайлагнах.
  • Өгөгдөл шинжлэх шийдлийг хөгжүүлэх, суулгах хамгийн сайн үйл ажиллагаа болон аргачлалыг ашиглаж ажиллах, байгууллагад тэдгээрийг нэвтрүүлэх.
  • Байгууллагад нэвтрүүлсэн өгөгдөл шинжлэх шийдлийн оновтой зөв байдлыг ямагт хангах.
  • Хэрэглэгч болон чухал талуудтай ойр ажиллаж өгөгдөл шинжлэх шийдлийн талаарх ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх.
  • Инноваци болон орчин үеийн технологи ашиглан үнэ цэнэ бүтээх соёлыг байгууллагад бий болгох, дэмжих.
  • Оюу Толгойн үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай бусад нарийн мэргэжлийн технологийн шийдлүүд дээр зөвлөх.
  • Өгөгдөл шинжлэх шийдлийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай мэдээллийг бэлдэх, сургалт орох, мэдлэгээ хуваалцах.
  • PACE болон Гүний Уурхайн Өсөлтийн багийн өгөгдлийн шинжээч нартай хамтран ажиллах, тэдний зорилгод дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Математик, Статистик, Компьютерийн Ухаан эсвэл тохирох чиглэлээр Баклаврын зэрэгтэй.
  • Өгөгдөл Шинжлэх Ухаан болон Програм Хангамжийн Инженерчлэл чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
  • Python, R, Scala гэх мэт програмчлалын хэл дээр ажиллах сайн чадвартай.
  • Магадлалын онол, регрес, статистикийн нөлөөлөл, таамаглал шалгах зэрэг Статистикийн үндсэн ойлголттой.
  • Өгөгдлийн санг зохион байгуулах, өгөгдөл татах SQL бичих, гүйцэтгэлийг сайжруулах чадвартай.
  • Өгөгдлийг чарт, газрын зураг болон холбоос график хэлбэрээр дүрсэлж түүнээс ерөнхий чиглэл болон бүтцийг таньж дүгнэх чадвартай.
  • Машин сургалтын аргачлал, тэдгээрийг хэзээ ямар үед хэрэглэх талаар сайн ойлголттой.
  • Залуу өгөгдлийн шинжээчдэд зааж зөвлөх, тэднийг сургах сонирхол, тэмүүлэлтэй.
  • Англи болон Монголоор ярих, бичих өндөр ур чадвартай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.