Цахим шилжилтийн ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2021-12-27
Хаалтын огноо: 2022-01-10 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний Уурхайн Технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Цахим шилжилтийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь цахим болон өгөгдлийн аналитик төслүүдийг техникийн удирдлагаар хангаж, шинжээчид болон инженерүүдээс бүрдсэн багийг удирдан хөгжүүлж, Цахим Шилжилтийг нэвтрүүлэх явцад шаардлагатай процесс, стандартуудыг мөрдүүлж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Багийн гишүүдийг удирдан, хөгжүүлэх, тэдэнд зөвлөж сургах, гүйцэтгэлийн удирдлагын процесуудыг хэрэгжүүлэх
  • ГУ-н Технологи багийн хөтөлбөрийн зорилтуудыг баг доторх бусад ахлагч нартай хамтран хэрэгжүүлж удирдах
  • Статистик, математик, машин сургалтын ойлголтын талаар мэргэжлийн зөвөлгөө өгөх, мөн өгөгдлийн олон өөр эх үүсвэрээс мэдээлэл шүүж авах зорилгоор хамгийн сүүлийн үеийн алгоритмууд, урьдчилан таамаглах статистик загваруудыг боловсруулах, хэрэгжүүлэх, бататгах, судалгаа хийх
  • Өгөгдлийн гол шинж чанаруудыг тодорхойлох хүрээнд статистик болон машин сургалтын үндсэн аргуудыг ашиглах
  • Мэдээллийн эх үүсвэр системүүдээс урьдчилан таамаглах загварууд хүртэлх өгөгдлийн хоолойг /data pipeline/ загварчлан үүсгэх
  • Бизнес хэрэглэгчдэд зориулан мэдээллийг дүрсжүүлэх боломжтой интерфэйс хөгжүүлэх
  • Өгөгдлийн аналитикт суурилсан шийдлийг боловсруулж, бизнес үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд шилдэг туршлага, арга барил ашиглах
  • Бизнес хэрэглээнд нэвтрүүлсэн өгөгдлийн аналитик бүтээгдэхүүнүүдийн чанарын хяналт болон чанарын баталгааг хангах
  • Өгөгдлийн аналитикийн ойлголтыг сайжруулах хүрээнд холбогдох оролцогч талуудтай харилцах
  • Үнэ цэнэ бүтээх боломжуудыг тодорхойлж, бий болгох зорилгоор шинэлэг, бүтээлч, "тэсрэлтэт" (disruptive) технологийн соёлыг төлөвшүүлэх
  • Оюу Толгойн бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах хүрээнд техникийн нарийн төвөгтэй асуудал дээр зөвлөгөө өгөх
  • Өгөгдлийн аналитик бүтээгдэхүүнүүд нэвтрүүлэх болон тэдгээрийн тасралтгүй үйл ажиллагааг дэмжих хүрээнд мэдлэг олгох, сургалт зохион байгуулах
  • PACE болон Гүний уурхайн мэргэшсэн багийн өгөгдлийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдэд нь дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Математик, Статистик, Компьютерийн шинжлэх ухаан эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Өгөгдлийн шинжлэх ухаан буюу Програм хангамжийн инженерчлэл салбарт ажилласан туршлагатай
  • Python, R, Scala зэрэг програмчлалын хэлүүдийг сайн эзэмшсэн
  • Магадлал, статистикийн ач холбогдол, регресс, таамаглалыг шалгах зэрэг статистикийн ойлголтуудын талаархи мэдлэг, туршлагатай
  • SQL ашиглах чадвартай өгөгдлийн нийлмэл дүн шинжилгээ, өгөгдлийн сангийн дизайн, асуулгын оновчлолын мэдлэгтэй байх
  • Диаграм, газрын зураг, график дээр өгөгдлийг ойлгомжтой харуулах чадвартай
  • Машин сургалтын сангууд, фрэймворкуудыг ашиглах чадвартай байх
  • AWS/Azure/Google зэрэг үүлэн систем мэдлэгтэй байх
  • Agile төслийн хөгжүүлэлт дээр ажиллаж байсан туршлагатай
  • Уул уурхайн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн талаарх ойлголттой
  • Баг хамт олон удирдах болон шинэ залуу гишүүдэд заавар зөвлөгөө өгөх ур чадвартай байх
  • Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.