Цахим хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97 гаруй хувь нь монгол ажилтан бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг татан ажиллуулахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн – Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газар-Хэвлэл мэдээллийн багт Улаанбаатар хотод 5 хоног ажиллаад 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахим хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэ албан тушаалтан нь олон нийт, зорилтот бүлгүүдтэй үр дүнтэй харилцах төлөвлөгөөг хөгжүүлэх, гүйцэтгэх замаар компанийн олон нийтийн сүлжээнд баримтлах стратегийг хэрэгжүүлнэ.
Үүрэг даалгавар
- Олон нийтийн сүлжээний чиг хандлага, сайн туршлага, бодлого, үйл явц, боломжийг судлах; Олон нийтэд мэдээлэл түгээх, хүргэх ажлын цар хүрээг тэлэх, олон талт байдлыг нэмэгдүүлэх чиглэлд олон нийтийн сүлжээний сувгуудыг ашиглах боломжуудыг эрэлхийлэх, тодорхойлон үнэлж, хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөх, ажиллах;
- Компанийн олон нийтийн сүлжээг ашиглах стратеги болон бодлогыг цахим хэвлэл мэдээллийн багийн хамт боловсруулж, хэрэгжүүлэхэд манлайлан оролцох; Олон нийтийн сувгийн удирдамж, журам, загвар, хэрэглэгдэхүүн, тайлагнах арга зүй, стандарт болон төлөвлөгөөг холбогдох бодлого, зөвлөмжийн дагуу боловсруулж, багийн гишүүдээс санал авч гүйцэтгэнэ;
- Дүн шинжилгээ хийх, шинэ чиг хандлага, эрсдэл , нөлөөллийг тодорхойлох, олон нийттэй харилцах олон нийтийн сүлжээн дэх бусад боломжуудыг тодорхойлох зорилгоор Оюу толгойн олон нийтийн сүлжээний сувгууд буюу Твиттер, Фейсбүүк, ЛинкедИн, ЮүТүб болон бусад хуудаст ирж буй санал сэтгэгдлийг үнэлэх;
- Олон нийтийн сүлжээгээр ирж буй асуултуудад хэрхэн хариу өгөх талаар зөвлөмж боловсруулж, холбогдох дотоод багуудтай зөвлөлдөх. Онцгой нөхцөл байдлын үед олон нийтийн сүлжээнд амжилттай туршигдсан арга барил болон болзошгүй үр дагаврыг тооцоолон Гүйцэтгэх удирдлагын багт санал болгох. Олон нийтийн сүлжээнд ирсэн хүсэлт, асуулт, сэтгэгдэлд хариулж шаардлагатай тохиолдолд дотоод хэлтэс, нэгжүүдэд уламжилна.
- Хэвлэл мэдээлэл, брэнд багийн гишүүд болон гэрээт гүйцэтгэгч компаниудтай хамтран олон нийтийн сүлжээнд нийтлэх мультимедиа контент бэлтгэхэд зохиол бичих, хамтрагч талуудтай ажиллах, контентыг төлөвлөгөөт цагт багтаан чанартай бүтээх, түгээхэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх. Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөний шат бүрд дотоод болон гуравдагч талуудтай зөвлөлдөх, хамтран ажиллах.
- Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон нийтийн сүлжээний агуулгуудыг тодорхойлох, стратеги, бодлого, журам, дүн шинжилгээ, тайлан боловсруулах болон бусад үйл ажиллагааг хөгжүүлэх, хэрэгжүүлэх зэргээр хувь нэмрээ оруулна. Зарим тохиолдолд гуравдагч тал болон гэрээт гүйцэтгэгч талыг удирдан чиглүүлж, гүйцэтгэлийг хангах.
Тавигдах шаардлага
- Харилцаа, Маркетинг, Сэтгүүл зүй, Бизнес, Олон нийтийн харилцаа болон төсөөт мэргэжлээр Бакалаврын зэрэг эзэмшсэн байх (Дээр дурдсан эсвэл адилтгах чиглэлээр ажилласан туршлагыг харгалзах боломжтой)
- Хурдан суралцдаг, эерэг хандлагатай байх;
- Харилцааны маш сайн ур чадвартай, ёс зүйтэй, дипломат ур чадвартай, зөрчилдөөнийг шийдвэрлэх, зөвшилцөлд хүрэх ур чадвартай байх;
- Бичгийн болон илтгэх өндөр ур чадвартай. Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
- Төслийн удирдлага, зохион байгуулах өндөр ур чадвартай;
- Аюулгүй ажиллагаа, ёс зүйн стандартыг чандлан сахих;
- Харилцааны соёлтой, баг хамт олонтой эерэг, сайн харилцах;
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу Толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
oТовч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.