Цахилгаан, нарийн хэмжүүр автоматжуулалтын засварчин

Нээлтийн огноо: 2021-10-21
Хаалтын огноо: 2021-10-29 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Цахилгаан, нарийн хэмжүүр автоматжуулалтын засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгаан нарийн хэмжүүр автоматжуулалтын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Төхөөрөмж болон системийн хуваарь үзлэг, засвар үйлчилгээг хийх
  • Гүйцэтгэсэн засварын бүх ажлыг дараах байдлаар баримтжуулах
  • Тухайн хэсгийн тоног төхөөрөмжийн стандарт ажлын материалын баримт бичгийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Ажлын явцын талаар ахлах ажилтанд мэдэгдэж байх
  • Засвар үйлчилгээний болон ашиглалтын бусад ажиллагсадтай хамтран төхөөрөмжинд үнэлгээ, онош тавих
  • Засвар үйлчилгээний төслийн төлөвлөгөө, хуваарьт хуралд оролцох
  • Гол засвар үйлчилгээний төсөл дууссаны дараах задлан дүгнэлт хийх хуралд оролцох
  • Цацрагийн үүсгүүртэй холбогдсон цахилгаан тоног төхөөрөмж, нарийн хэмжүүрийн детектор бусад тоног төхөөрөмжийн хуваарьт засвар үйлчилгээ (үзлэг шалгалт, солих, цэвэрлэгээ, засвар), калибровка хийх
  • Цацрагийн үүсгүүр дээр ажил гүйцэтгэх, шилжүүлэх тохиолдолд цацрагийн үүсгүүрийн тусгаарлалтыг гүйцэтгэнэ
  • Цацрагийн аюулгүйн дотоод дүрэм журмыг мөрдөж ажиллана
  • Менежер, Ахлах ажилтан, хамтран ажиллагсад, шууд тайлан, ашиглалт болон ажлын бусад бүлгүүдтэй харилцан ажиллах
  • Ажлын бусад бүлгийн гишүүдээс зөв мэдээлэл авах
  • Засварын хуваарийн ажлыг төлөвлөж хуваарилахад төлөвлөгчид туслан хамтарч ажиллах
  • Төлөвлөгчийг материал болон эд анги захиалахад нь тусалж зохицуулалт хийх
  • Хуваарьт бус ажлын захиалага болон олсон мэдээлэл, санал зөвлөгөө, хаалтын тэмдэглэгээ гэх мэт гарсан нэмэлт ажлуудын талаар төлөвлөгчтэй хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Цахилгааний эсвэл Автоматжуулалтын чиглэлээр Бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлийг бичгийн болон аман хэлбэрээр ашигладаг бол давуу тал болно.
  • HSEC системийг тууштай ашиглаж, үйл явц болон тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд дагаж мөрдөөгүй зүйл харвал мэдэгддэг байх.
  • Өдөр тутмын ажлуудыг хийхдээ аюулгүй ажиллагааны бүхий л журмыг мөрддөг.
  • Сурч хөгжүүлэх, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлдэг.
  • Хэмжих хэрэгсэл, автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, мөн уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр 2 -оос доошгүй жил ажилласан туршлагатай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.