Цахилгаан, нарийн хэмжүүр автоматжуулалтын ахлах инженер

Нээлтийн огноо: 2024-03-21
Хаалтын огноо: 2024-04-04 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан, нарийн хэмжүүр автоматжуулалтын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд засварын багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журам стандартындагуу төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах,чиглэлээр заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Засварын ажилд өдөр тутам шаардлагатай зөвлөмж өгч шаардлагатай үед ажлын гүйцэтгэлд хяналт тавих
  • Талбай дээрх ажилчдын аюулгүй байдлыг хангахын тулд аюулгүй ажиллагааны журамыг дагаж мөрдөж байгаад хяналт тавьж ажиллах.
  • Ашиглалтанд байгаа тоног төхөөрөмжүүд болон технологийн үйл ажиллагааны хэвийн болон хэвийн бус горимын үед хяналт тавьж ажиллах
  • Төслийн ажлуудын амжилттай хэрэгжилтийг хангахын тулд инженерүүд, техникчид, зураг төсөл зохиогчдын үйл ажиллагаанд оролцох, зөвлөх.
  • Бусад хэлтсүүдийн оролцоог дэмжих зорилгоор багууд хоорондын харилцаа, уялдааг хангаж ажиллах. Үүнд үйлдвэрийн процессийн автоматжуулалтын, цахилгааны, механикийн, аюулгүй ажиллагаа байгаль орчны, гэх мэт бүх багууд орно
  • Rio Tinto-ийн аюулгүй ажиллагааны систем ба Монгол Улсын холбогдох бүх дүрэм журамуудын дагуу бүхий л үйл ажиллагаанууд нь хийгдэж байгаа гэдэгт баталгаа гаргах.
  • Оюу Толгойн ЭМААБО-ны үнэт зүйл болон ажлын арга барилд Үлгэр жишээ үзүүлэх. Бусдыг өөрийн үлгэр жишээг дагахыг уриалах.
  • Баяжуулах үйлдвэрийн цахилгааны нарийн хэмжүүрийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
  • Чухал хөрөнгийн засвар үйлчилгээ, үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах,
  • Кабель шугам, гэрэлтүүлэг, хувиарлах байгууламж, хөдөлгүүрийн удирдлага, мотор, реле хамгаалалт, талбайн хяналтын төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжийн эвдрэлийн шалтгааныг хайж олоход мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж оролцох.
  • Үйлдвэрийн гэрэлтүүлэг, хувиарлах байгууламж, хөдөлгүүрийн удирдлага, мотор, реле хамгаалалт, талбайн хяналтын төхөөрөмж төрөл бүрийн онлайн программ, PLC программ баримтжуулах, тохирох цахилгааны схем, шаардлагатай бусад баримт бичгүүдийг боловсруулж батлуулах.
  • Бүх инженерчлэлийн өөрчлөлтүүд, засвар үйлчилгээ нь аюулгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй, хариуцлагатайгаар хийгдэж байгаад баталгаа гаргах.
  • Засварын хэсгийн нийт багуудад болон Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ба хөрөнгийн удирдлагын гишүүдэд өөрчлөлт, сайжруулалттай холбоотой мэдээллээр хангах шаардлагатай бол сургалтуудыг явуулах.
  • Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулд засвар үйлчилгээний стратегийн шинжтэй техникийн шийдвэрээр хангах
  • Гэмтэл саатлын судалгааны үр дүн дүгнэлтэнд үндэслэн инженерийн шийдлийг дэвшүүлэх

Тавигдах шаардлага

  • Цахилгаан ба Автоматжуулалтын инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • ЭМААБООН-тай холбоотой эрсдэлүүдийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг тогтмол хийх чадвартай байх
  • Баг бүрдүүлэх, манлайлах өндөр ур чадвартай байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.
  • Олон талт ажил үүргийг нэг дор гүйцэтгэх , ажлыг ач холбогдлоор нь эрэмблэх ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.