Цахилгаан нарийн хэмжүүрийн техникч

Нээлтийн огноо: 2024-02-07
Хаалтын огноо: 2024-02-21 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Цахилгаан нарийн хэмжүүрийн засвар, үйлчилгээний хэлтэст- Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах найм (8) Цахилгаан нарийн хэмжүүрийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхай, налуу ам дахь Хүдэр Тээвэрлэлтийн Систем, түүнтэй холбоотой цахилгааны дэд бүтэц болон уурхайн цахилгаан тоноглол, нарийн хэмжүүрийн засвар үйлчилгээг гүйцэтгэж үйлдвэрлэл болон тоноглолын хэвийн ажиллагааг хангаж ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Суурин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх.
  • Хуваарьт засвар үйлчилгээг гүйцэтгэж, эвдрэл гэмтэлээс сэргийлэх, тоног төхөөрөмжийн ажиллагааны бүрэн бүтэн байдлыг хангах.
  • Удирдлагын систем, нарийн хэмжүүрийн тоноглолын үзлэг хийж, гэмтэлтэй тоноглолыг олж илрүүлэх, засварлах.
  • Тогтмол үзлэгүүдийг гүйцэтгэж, гарч болзошгүй асуудлыг илрүүлж, мэдээлэх, сайжруулах боломжийг эрэлхийлэх.
  • Инженерүүдтэй хамтран, үр дүнтэй бүтээлч сайжруулалттай холбоотой өөрчлөлтийг тоног төхөөрөмж дээр хийх
  • Тоног төхөөрөмжийн ажиллагааны асуудлыг ойлгох үүднээс тоног төхөөрөмжийн ашиглалт, засварын ажилчидтай үр дүнтэй хамтран ажиллах
  • Эвдрэл гэмтлийг бууруулах явцад дэмжлэг үзүүлэн дүн шинжилгээ хийх, ажлын гүйцэтгэлийг хийх.
  • Ажлын Менежментийн процессын дагуу ажиллаж, SAP Ажлын Захиалгын дагуу, Ажлын Стандарт Журамд заасан алхамын дагуу засвар үйлчилгээ гүйцэтгэж, асуудалтай зүйлсийг бичиж тэмдэглэж, ахлах ажилтанд ажлын гүйцэтгэлээ тайлагнах, мэдээлэх.
  • Гүний уурхайн төслийн янз бүрийн үе шатуудын ашиглалтад оруулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Гүний уурхайн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид цахилгааны засвар үйлчилгээ хийх.
  • Өндөр болон нам хүчдэлийн кабелууд, эрчим хүч түгээх сүлжээ, дамжуулах болон дэд станцуудын засвар үйлчилгээ, бутлуурын засвар үйлчилгээ, туузан дамжуургын засвар үйлчилгээ, цахилгааны эвдрэл гэмтлийн шалтгааныг олох, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлуудад болон гүний уурхайн үйл ажиллагаанд аюулгүй, үр дүнтэй тусламж дэмжлэг үзүүлэн ажиллах. Үүнд ажлын шаардлагын дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлууд хамаарна.
  • Өдөр тутмын ажилдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмуудыг мөрдлөгө болгон ажиллах,
  • Ахлах ажилтаны гаргаж буй шийдвэрт харагдахуйц дэмжлэг үзүүлж, санал бодлоо зөв илэрхийлж, өөр хувилбаруудыг бүтээлчээр санаачлах.
  • Суурилуулалт болон засварын ажлуудад С2 стандартыг мөрдөж ажиллах.
  • Тусгаарлалтын С1 журмыг мөрдөж ажиллах.
  • Цахилгааны МУ-н болон Оюу Толгойн дүрэм журмуудын нийцлийг хангаж ажиллах.

Тавигдах шаардлага

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.