Цахилгаан, нарийн хэмжүүрийн мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Оюу толгойн гүний уурхайн төсөл - Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбар 14 хоног ажиллаж 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан, нарийн хэмжүүрийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, цахилгааны угсралт суурилуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажил үүргийг орлон гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, багийн аюулгүй ажиллагааг үргэлж дэмжиж ажиллах
- Инженерүүд, ахлах ажилтан, багийн гишүүдэд ажлаа аюулгүй, үр бүтээлтэй гүйцэтгэхэд санал зөвлөмж өгөх, үр бүтээлтэй сайн харилцааг дэмжих.
- Гүний уурхайн нэвтрэлтийн төлөвлөгөөний дагуу автоматжуулалт болон цахилгаан сүлжээний угсралт суурилуулалтанд дэмжлэг үзүүлэн ажиллах.
- Хүдэр тээвэрлэлийн систем, бутлуур, туузан дамжуургын цахилгаан, нарийн хэмжүүрийн тоноглолын хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээний хэвийн байдлыг хангахад чиглэн ажиллах.
- Нарийн хэмжүүр, автоматжуулалтын тоног төхөөрөмжийн зураг боловсруулах болон гүйцэтгэх ажлын хамрах хүрээг тооцоолох, автоматжуулалтын багуудад дэмжлэг үзүүлэх.
- Ажлын Стандарт Журмуудыг хянах, боловсруулах, хэрэгжилтийг хянах, ахлах ажилчдад дэмжлэг үзүүлэх, хянах.
- Рио Тинто бизнесийн шийдлийг (RTBS) ашиглах, мэдэгдэл ( SAP notification) үүсгэх, ажлын захиалга хаах, сар бүрийн WM KPI дэмжих
- Гүний уурхайн автоматжуулалт нарийн хэмжүүрийн тоноглолын найдвартай ажиллагааг хангуулах, цахилгааны алдааг илрүүлэх ажлыг аюулгүй, үр дүнтэй дэмжиж ажиллах үүднээс өөрчлөлтийн менежмент (MOC)-ийн процесст ахлах ажилтнуудад шаардлагатай туслалцаа үзүүлэх.
- Баримт бичгийн хяналт, тайлагнах процесс, үзлэг шалгалт, ослын судалгаа, эрдэлийн үнэлгээ, техникийн зааварчилгаа, дүн шинжилгээ зэрэгт дэмжлэг үзүүлэх. Шаардлага гарсан үед гэрээт гүйцэтгэгч болон гаднын ханган нийлүүлэгчидтэй ахлах мэргэжилтэний удирдлаган дор хамтран ажиллах.
- Удирдлагын зүгээс гаргасан шийдвэрт дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах, санал бодлоо зохих ёсоор илэрхийлэх, өөр боломжит хувилбарыг дэвшүүлэх
- Бүх суурилуулалтыг C2, D4, D7 стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих
- C1 тусгаарлалтын стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих
- Инженерийн шийдэл санал дэвшүүлэх, өөрчлөлт шинэчлэлтийг ажил хэрэг болгох ажлыг удирдлагаар хангаж ахлах ажилтнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Компанийн бодлого, дүрэм журам, аюулгүй ажиллагааны соёлыг гэрээт гүйцэтгэгч болон ажилтнуудад үлгэрлэн харуулж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, зааварчилгаа өгөх
- Хуваарьт болон хуваарьт бус ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай материал ба сэлбэгийн бэлэн байдлыг хангах, холбогдох багуудтай харилцан хамтран ажиллах.
- Төлөвлөгөөт зогсолтын ажлууд, сарын болон долоо хоног тутмын цахилгааны төлөвлөлтөд оролцох, Үүнд хамрах хүрээг тодорхойлох, бусад хэлтэс нэгжтэй харилцах зэрэг орно.
- Төлөвлөгөөт бус зогсолт, эвдрэл гэмтэлийг бууруулах арга хэмжээ авах, холбогдох багуудтай хамтран ажиллах.
Тавигдах шаардлага
- Цахилгаан эсвэл автоматжуулалтын чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
- Цахилгаан эсвэл автоматжуулалтын чиглэлээр 5-с дээш жил ажилласан.
- Засвар үйлчилгээний инженер эсвэл холбогдох чиглэлээр ажиллаж байсан PLC, нарийн хэмжүүрийн туршлагатай.
- Гүний уурхайн төсөлд нарийн хэмжүүрийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- FS -ийн мэдлэгтэй, FS сургалтанд хамрагдсан сертификат давуу тал болно.
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвар сайтай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.