Цахилгаан нарийн хэмжүүрийн засварын ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2024-02-07
Хаалтын огноо: 2024-02-21 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгойн ХХК -ны Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног aмрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Цахилгаан нарийн хэмжүүрийн засварын ахлах ажилтан ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • ГУ -н -цахилгаан засвар хариуцсан ахлах мэргэжилтэнийн удирдлаган дор ажиллах
  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, багийн аюулгүй ажиллагааг үргэлж дэмжиж ажиллах
  • Ахлах ажилтнуудын хувьд ажлын үндсэн үүрэг нь өдөр тутмын ажлын гүйцэтгэлээс эхлээд долоо хоногийн ажлын гүйцэтгэл хүртэлх бүх ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллах юм.
  • Төлөвлөгөөт зогсолтын ажлын төлөвлөлт гүйцэтгэл болон өндөр хүчдэлийн сэлгэн, залгалт тусгаарлалтыг удирдах, үүнд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх, зөвшөөрөл өгөх, авах.
  • Багийн гишүүд АА -н стандарт журмын дагуу аюулгүй ажиллагааг мөрдлөгөө болгох,өдөр тутмын ажлын даалгаваруудын зохион байгуулалтаар хангах.
  • Рио Тинтогийн Бизнес Шийдэл (RTBS) ашиглан багаа удирдаж, мэдэгдэл (notification) үүсгэх, ажлын захиалгыг хаах
  • ОТ -н Ажлын Менежментийн Процесын дагуу ажиллах, SAP ажлын захиалга/ажлын зааврыг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх
  • Долоо хоног бүрийн цахилгааны төлөвлөлтөд оролцох.Үүнд хамрах хүрээг тодорхойлох, гүйцэтгэх, бусад хэлтэс нэгжтэй уялдаа холбоотой ажиллах, үр дүнтэй хамтран ажиллах зэрэг орно.
  • Налуу уурхайн болон газрын гүний тоног төхөөрөмжүүдэд дараах, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй, цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэх.
    • Хүдэрийн тээвэрлэлтийн систем, туузан дамжуурга, бутлуурын цахилгаан, PLC, нарийн хэмжүүрийн засвар, үйлчилгээний төлөвлөгөө гаргах, төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх
    • Зөөврийн стартерууд, дэд станцын засвар үйлчилгээ
    • Цахилгааны бүрэлдэхүүн хэсгүүдийг засварлах, бүрэн бүтэн байдлыг хангах
  • Цахилгааны код, стандартуудыг мэддэг байх
  • Цахилгааны зураг, схем тэмдэглэгээг сайн мэддэг байх.
  • Хувийн хамгаалах хэрэгсэлийн зөв хэрэглээ, бүрэн бүтэн байдлыг хангах
  • Багийн чухал даалгаваруудыг биелүүлэхийн тулд боломжтой нөөцийг хамгийн үр дүнтэй, үр ашигтай ашиглахыг харгалзан үзэж шийдвэрлэж байх.
  • Стандарт ажлын журмын дагуу хийж гүйцэтгэсэн бүх ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд шууд арга хэмжээ авах, ажлын журам хянах, боловсруулах, чанарт хяналт тавих.
  • Бүх шинэ тоног төхөөрөмжийн суурилуулах ажлын үзлэг шалгалтын болоод ашиглалтанд хүлээлгэж өгөх үйл ажиллагааны туршилтуудыг бүрэн гүйцэтгэж, холбогдох шаардлагатай шалгалтын хуудасны бөглөлтийн биелэлтийг хангах.
  • Бүх угсралт суурилуулалт, хяналт шалгалт С2 стандартын дагуу хийгдэж байгааг шалгах
  • Тусгаарлалтын С1 стандартыг багтаа мөрдөж ажиллах
  • Гэнэтийн зогсолтуудыг удирдан зохицуулах, эвдрэл гэмтлийн тайлагнах
  • Багийн гишүүдийн ажлын гүйцэтгэлийн санал зөвлөмж өгөх
  • Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, хэрэгсэл ба нөөц эд ангийг бэлтгэх, зохион байгуулалтаар хангах.

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженер эсвэл автоматжуулалтын чиглэлээр их дээд сургууль төгсөн байх,
  • Үйлдвэрийн автоматжуулалт, PLC дээр ажиллаж байсан болон бутлуур, туузан дамжуургын засварын ажил гүйцэтгэж байсан бол давуу талтай.
  • Цахилгааны мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Уул уурхайн томоохон бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр 5 -аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Харилцааны чадвар сайтай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.