Цахилгаан, нарийн хэмжүүрийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2024-06-19
Хаалтын огноо: 2024-07-03 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Баяжуулахын засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Цахилгаан, нарийн хэмжүүрийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай ажлын байр болно.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд засварын багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журам стандартындагуу төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах,чиглэлээр заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагаа ба байгаль орчны журамд тохирох инженерчлэлийн сайжруулалт дээр санал зөвлөмж гаргаж дэмжлэг үзүүлж ажиллах
  • Баяжуулах үйлдвэрийн цахилгааны нарийн хэмжүүрийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
  • Холбогдох хуулийн болон хууль эрх зүйн заалтуудтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулна.
  • Чухал хөрөнгийн засвар үйлчилгээ, үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах,
  • Үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмж, хурдны хувиргуур, трансформатор,кабель шугам, гэрэлтүүлэг, хувиарлах байгууламж, хөдөлгүүрийн удирдлага, мотор, реле хамгаалалт, талбайн хяналтын төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжийн эвдрэлийн шалтгааныг хайж олоход дэмжлэг үзүүлж оролцох.
  • Үйлдвэрийн цахилгааны инженерийн програм хангамжийн засварлах, засвар үйлчилгээ хийхэд техникийн туслалцаа үзүүлэх, Үүнд: Төрөл бүрийн онлайн программ, PLC Програм хангамж, Үйлдвэрийн Хяналтын Систем, DCS дохиолол, гэх мэт
  • Үйлдвэрийн цахилгааны болон холбогдох технологийн процессийн тоног төхөөрөмжийн өөрчлөлт, сайжруулалтын ажил гүйцэтгэх. Бүх сайжруулалт, өөрчлөлт, нэмэлтийг баримтжуулах, тохирох цахилгааны схем, шаардлагатай бусад баримт бичгүүдийг боловсруулж батлуулах. Бүх инженерчлэлийн өөрчлөлтүүд, засвар үйлчилгээ нь аюулгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй, хариуцлагатайгаар хийгддэг гэдэгт баталгаа гаргах.
  • Засварын хэсгийн нийт багуудад болон Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ба хөрөнгийн удирдлагын гишүүдэд өөрчлөлт, сайжруулалттай холбоотой мэдээллээр хангах шаардлагатай бол сургалтуудыг явуулах .
  • Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулдзасвар үйлчилгээний стратегийн шинжтэй техникийн шийдвэрээр хангах
  • Гэмтэл саатлын судалгааны үр дүн дүгнэлтэнд үндэслэн инженерийн шийдлийг дэвшүүлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Цахилгааны инженер эсвэл холбогдох чиглэлээр мэргэжилтэй байх
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.