Цахилгаан, нарийн хэмжүүрийн Ахлах зөвлөх

Нээлтийн огноо: 2023-01-31
Хаалтын огноо: 2023-02-14 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулалтын засвар үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан, нарийн хэмжүүрийн Ахлах зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь Баяжуулах үйлдвэрийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд Цахилгаан, нарийн хэмжүүрийн засвар үйлчилгээний багийг зөвлөх, зохицуулах замаар багийн бүхий зорилго, төлөвлөгөөг боловсон хүчнээр дамжуулан Ахлах Мэргэжилтэний ажилд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Цахилгаан болон нарийн хэмжүүрийн гэмтэл, алдааг олж засварлахад цахилгаан,нарийн хэмжүүрийн багт туслах, зөвлөгөө өгөх.
  • Төлөвлөгөөний дагуух их засварууд, төслийн хэрэгжилтийг зөв төлөвлөлт, хуваарийг гаргахын тулд Баяжуулах үйлдвэрийн Засвар үйлчилгээний төлөвлөлтийн баг болон Цахилгаан нарийн хэмжүүрийн Ахлахтай хамтран ажиллах.
  • Үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэл, хангамжийн хэрэгцээг үнэлэх. Худалдан авах материалын хүсэлтийг (PO) Худалдан авалтын болон Төлөвлөлтийн багуудтай нягт уялдуулан зохицуулах.
  • Засварын ажлын гүйцэтгэл нь ОТ-н ЭМААБО-ны бодлого, хөтөлбөр, журамтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах.
  • Цахилгаан, нарийн хэмжүүрийн цех/лабораторийг байгуулах, ашиглалтад оруулахад Цахилгаан нарийн хэмжүүрийн ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэх.
  • Цахилгаан, нарийн хэмжүүрийн бүхий л талыг хамарсан цогц засвар үйлчилгээний журмыг хэрэгжүүлэхийн тулд багт зөвлөгөө өгч, удирдан чиглүүлнэ.
  • Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой гэнэтийн зогсолтуудын асуудлыг шийдвэрлэхийн тулд Тоног төхөөрөмжийн OEM SME (Subject Matter Expert) болон Инженерийн болон бусад OEM туслах багтай хамтран ажиллах.
  • Бизнесийн өөрчлөлтийн санаачилгуудаар дамжуулан төсөвт зардлаар үйл ажиллагаа явуулах ба/эсвэл үр ашиг, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрийн засвар үйлчилгээний стратегийг оновчтой болгоход дэмжлэг үзүүлэх.
  • Техникийн болон тоног төхөөрөмжийн эвдрэлийн үед үндсэн шалтгааны шинжилгээг цаг тухайд нь хийж дуусгахад дэмжлэг үзүүлэх.
  • Ирээдүйд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн төсвийг тодорхойлоход Төлөвлөлтийн багт дэмжлэг үзүүлэх
  • Тоног төхөөрөмжийн Үйлдвэрлэгчийн Үндсэн ханган нийлүүлэгчийн гэрээ хүчин төгөлдөр байлгахад дэмжин, анхаарах.
  • Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний багт шаардлагатай болон хүсэлтийн дагуу сургалт явуулах.
  • Үйлдвэрийн найдвартай байдал, гүйцэтгэлийг сайжруулахын тулд үйлдвэрийн байгууламжийн төслийн өөрчлөлт, шинэчлэлтийг санал болгох.
  • Удирдлагаас даалгасан бусад ажлыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженер, Инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
  • 5 жил тухайн мэргэжлээрээ ажилласан, удирдан манлайлах туршлагатай байх.
  • Цахилгаан техникийн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно.
  • Аюул эрсдлийг илрүүлэн удирдах замаар аюулгүй ажиллагааны зан байдлыг хэрхэн төлөвшүүлэх тал дээр багийн гишүүдтэй зөвлөх чадвартай байх.
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэдэг байх.
  • Ажлыг удирдан зохион байгуулах чадвартай байх.
  • Засварын ажлын бүтээмжийг тасралтгүй сайжруулах чадвартай байх.
  • Англи хэлний өндөр түвшний бичгийн болон ярианы чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.