Цахилгаан, нарийн хэмжүүрийн ахлах ажилтан

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл– Барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Цахилгаан, нарийн хэмжүүрийн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүйцэтгэгчийн цахилгаан, нарийн хэмжүүрийн барилгын ажлын гүйцэтгэлүүд дэх аюулгүй ажиллагаа, хуваарь, зардал, чанарын шаардлагуудын хангалтад хяналт тавих үүрэгтэйЗахиалагчийн талын барилгын хэлтсийн гол албан тушаалуудын нэг юм.

Үүрэг даалгавар

  • Гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй цахилгаан, нарийн хэмжүүрийн барилгын ажлуудыг удирдан тэдгээрийн гүйцэтгэлийг хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих
  • Гүйцэтгэгчид ажлыг аюулгүйгээр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих
  • Барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцсэн байдлаар гүйцэтгэхэд анхааран ажиллах
  • Ажлын зөвшөөрлүүд, бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах хүчин зэргийг зохицуулах гэх мэт төслийн төлөвлөгөөг гарган биелэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Барилгын бүхий л үйл ажиллагааг хангалттай төлөвлөхөд нь төслийн оролцогч талуудтай харилцан, хувь нэмрээ оруулах, төлөвлөгөөнөөс өөрчлөгдсөн аливаа тохиолдлыг мэдээлэх
  • Гүйцэтгэгчдээс гаргасан талбайн инженерчлэлтэй холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэд дэмжлэг үзүүлэн харилцан хамтран ажиллах
  • Төсөлтэй холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авах
  • Зураг төсөл барилгын гүйцэтгэлд стандарт, техникийн нөхцөлийн дагуу магадлалыг гүйцэтгэж, шаардлага хангаагүй зүйлсийг мэдээлэх
  • Төр болон засгийн газрын агентлагуудаас тавьсан бүх шаардлагыг хангуулах тал дээр төслийн ЧБ/ЧХ-ын багтай харилцан хамтран ажиллах
  • Гүйцэтгэлийн үр дүнг бодитоор сайжруулах инженерчлэлийн болон барилгын аргачлалуудад хийх өөрчлөлтүүдийг тодорхойлох
  • Өдөр тутмын болон долоо хоног бүрийн тайланд ажлууд, явц/гүйцэтгэл, төлөвлөгдөөгүй асуудлуудын төлөвийг тусгадаг байх
  • Ажлын байран дахь зааварчилгаа болон сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд туслах

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженерийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Дадлагажигч эсвэл мэргэжлийн үнэмлэх байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2020 оны 9 сарын 29-ний өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)