Цахилгааны угсралт суурилуулалтын цахилгаанчин

Нээлтийн огноо: 2024-05-02
Хаалтын огноо: 2024-05-16 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Гүний уурхайн цахилгаан нарийн хэмжүүрийн засвар, үйлчилгээний хэлтэст- Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны угсралт суурилуулалтын цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн болон газрын гүний тоног төхөөрөмжүүдэд дараах, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй, цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэх
  • Цахилгааны бүх угсралт, суурилуулалт, тохируулга, засварын ажлыг C2 стандартын дагуу, аюулгүй ажиллагааг мөрдөн хэрэгжүүлэх
  • Бүх шинэ тоног төхөөрөмжийн суурилуулах ажлын үзлэг шалгалтын болоод ашиглалтанд хүлээлгэж өгөх үйл ажиллагааны бүх баримт бичгийг бүрдүүлэх
  • Эвдрэл гэмтлийн тайлан бэлтгэх
  • Хуваарьт ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай материал ба нөөц эд ангийг тодорхойлох
  • Долоо хоног бүрийн цахилгааны төлөвлөлтөд оролцох
  • Удирдлагаас гаргасан шийдвэрт бодит дэмжлэг үзүүлж, бүтээлч санал санаачлага, боломжит шийдэл хувилбаруудыг гаргах

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдсан байх.
  • Цахилгааны сертификат, цахилгааны инженерийн зэрэг болон холбогдох чиглэлээр сурч төгссөн бол давуу тал болно.
  • Цахилгааны мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Цахилгаан угсралтын сургалтаар эсвэл холбогдох ажлын орчин дахь олж авсан 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх
  • Цахилгааны код, стандартуудыг мэддэг байх
  • Эскиз зураг, схем тэмдэглэгээг сайн мэддэг байх
  • Гүний уурхайд ажилласан бол давуу тал болно
  • Харилцааны ур чадвар сайтай байх.
  • Англи хэлний анхан шатны бичгийн болон ярианы ур чадвартай байх
  • Microsoft Office ашиглах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.