Цахилгааны угсралт суурилуулалтын цахилгаанчин

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл –Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах найм ( 8) Цахилгааны угсралт суурилуулалтын цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Босоо амны засвар үйлчилгээний цахилгаанчны үндсэн үүрэг нь босоо ам болон гадаргын бүх цахилгааны үндсэн байгууламжууд болонөргүүрийн тоног төхөөрөмж, үндсэн агааржуулалтын сэнс, конвейер, дэд станц, үндсэн агаар халаагч төхөөрөмж болон бусад туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактикийг бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлж, засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэнээр гарч болох эвдрэл, сул зогсолтонд үр дүнтэйгээр анхаарал хандуулан ажиллах үүрэгтэй, аюулгүй ажиллагааг хангасан, зардалын хэмнэлтэнд төвлөрсөн гүний уурхайн цахилгааны баг, хамт олны нэг бүрэлдэхүүн хэсэг байхад оршино.

Үүрэг даалгавар

  • Кабель, асаагуур болон зөөврийн дэд станц суурилуулах
  • Цахилгааны бүрэлдэхүүн хэсгүүдийг засварлах, бүрэн бүтэн байдлыг хангах
  • Хэлхээг шалгах багаж хэрэгслийг аюулгүйгээр ашиглах
  • Цахилгааны код, стандартуудыг мэддэг байх
  • Эскиз зураг, схем тэмдэглэгээг сайн мэддэг байх
  • Хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх, бүрэн бүтэн байдлыг хангаж үр дүнтэй ашиглах
  • Туслах нөөцийг ашиглахын тулд багийн чухал ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн үр дүнтэй, үр ашигтай хэрэглээг харгалзан үзэж боломжит нөөцийг ашиглах
  • Цахилгааны бүх угсралт, суурилуулалт, тохируулга, засварын ажлыг C2 стандартын дагуу, аюулгүй ажиллагааг мөрдөн хэрэгжүүлнэ.
  • Бүх шинэ тоног төхөөрөмжийн суурилуулах ажлын үзлэг шалгалтын болоод ашиглалтанд хүлээлгэж өгөх үйл ажиллагааны бүх баримт бичгийг бүрдүүлэх
  • Эвдрэл гэмтлийн тайлан бэлтгэх
  • Хуваарьт ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай материал ба нөөц эд ангийг тодорхойлох
  • Рио Тинтогийн Бизнес Шийдэл (RTBS, SAP) ашиглан мэдэгдэл (notification) үүсгэх, ажлын захиалгыг хаах
  • Долоо хоног бүрийн цахилгааны төлөвлөлтөд оролцох.Үүнд хамрах хүрээг тодорхойлох, гүйцэтгэх, бусад хэлтэс нэгжтэй харилцах зэрэг орно."
  • Удирдлагаас гаргасан шийдвэрт бодит дэмжлэг үзүүлж, бүтээлч санал санаачлага, боломжит шийдэл хувилбаруудыг гаргана.
  • (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ).
  • 3-аас доошгүй жил ажилласан, эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж, бодит туршлага хуримтлуулсан байх.

Тавигдах шаардлага

  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль, коллеж төгссөн, эсвэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, зохих мэдлэг чадварыг эзэмшсэн байх (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ).
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж, бодит туршлага хуримтлуулсан байх.
  • Гүний уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэн, ажлын явцад тогтмол хяналт тавьж, аливаа үүссэн асуудлыг шийдвэрлэн, шаардлагатай тохиолдолд удирдлагадаа танилцуулдаг байх.
  • Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах.
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх
  • Англи хэлээр ярьж ойлголцох, бичгээр харилцах чадвартай байх.
  • Компьютерийн хэрэглээний зохих мэдлэгтэй.
  • B ангиллын жолооны эрхтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.