Цахилгааны угсралт суурилуулалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-05-20
Хаалтын огноо: 2022-05-27 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, цахилгааны угсралт суурилуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажил үүргийг орлон гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн нэвтрэлтийн төлөвлөгөөний дагуу цахилгаан сүлжээний угсралт суурилуулалтыг хийж гүйцэтгэхэд багуудад дэмжлэг үзүүлэх
  • Рио Тинто бизнесийн шийдлийг (RTBS) ашиглах, мэдэгдэл (notification) үүсгэх, ажлын захиалга хаах, сар бүрийн WM KPI-д оролцоход багуудад дэмжлэг үзүүлэх
  • Урт, богино хугацааны цахилгааны нэвтрэлтийн зураг боловсруулах болон гүйцэтгэх ажлын хамрах хүрээг төсөвт багтаан тооцоолоход цахилгааны багуудад дэмжлэг үзүүлэх
  • Ажлын менежментийн үйл ажиллагаа нь SAP ажлын захиалга/ажлын зааврыг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах, хэрэгжүүлэх
  • Гүний уурхайн төслийн өөр өөр үе шатуудад барилгын угсралтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах.
  • Гүний уурхайн ашиглалт, тоног төхөөрөмж болон холбогдох бусад багуудад цахилгааны дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах
  • Гүний уурхайн дунд болон нам хүчдэл (MV / LV)-ийн кабель, цахилгаан түгээх сүлжээ, сэлгэн залгалт, цахилгааны алдааг илрүүлэх ажлыг аюулгүй, үр дүнтэй дэмжиж ажиллах үүднээс өөрчлөлтийн менежмент (MOC)-ийн процесст ахлах ажилтнуудад шаардлагатай туслалцаа үзүүлэх. Үүнд төлөвлөсөн, төлөвлөөгүйшаардлага бүхий ажлууд орно.
  • Баримт бичгийн хяналт, тайлагнах процесс, үзлэг шалгалт, ослын судалгаа, техникийн зааварчилгаа, дүн шинжилгээ зэрэгт дэмжлэг үзүүлэх. Шаардлага гарсан үед гэрээт гүйцэтгэгч болон гаднын ханган нийлүүлэгчидтэй ахлах мэргэжилтэний удирдлаган дор хамтран ажиллах.
  • Удирдлагын зүгээс гаргасан шийдвэрт дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах, санал бодлоо зохих ёсоор илэрхийлэх, өөр боломжит хувилбарыг дэвшүүлэх
  • Бүх суурилуулалтыг C2 стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих
  • C1 тусгаарлалтын стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих
  • Инженерийн шийдэл санал дэвшүүлэх, өөрчлөлт шинэчлэлтийг ажил хэрэг болгох ажлыг удирдлагаар хангаж ахлах ажилтнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Компанийн бодлого, дүрэм журам, аюулгүй ажиллагааны соёлыг гэрээт гүйцэтгэгч болон ажилтнуудад үлгэрлэн харуулж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, зааварчилгаа өгөх
  • Хуваарьт болон хуваарьт бус ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай материал ба нөөц эд ангийн захиалга үүсгэх
  • Тогтмол болон давтамжтай гүйцэтгэдэг ажлуудад Ажлын Стандарт Журмууд боловсруулах, хэрэгжилтийг хянах, ахлах ажилчдад дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Сарын болон долоо хоног тутмын цахилгааны төлөвлөлтөд оролцох. Үүнд хамрах хүрээг тодорхойлох, бусад хэлтэс нэгжтэй харилцах зэрэг орно

Тавигдах шаардлага

  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль, коллеж төгссөн, эсвэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, зохих мэдлэг чадварыг эзэмшсэн байх (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ).
  • 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Гүний уурхайд ажилласан бол давуу тал болно
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянах, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлуудад оновчтой зөвлөгөө өгч шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд дээд удирдлагадаа мэдэгдэх
  • Англи хэлний анхан шатны бичгийн болон ярианы ур чадвартай байх
  • Microsoft Office,САП систем болон Deswik ашиглах чадвартай байх
  • Монгол улсын жолооны B ангиллын үнэмлэхтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.