Ажил мэргэжил

Цахилгааны сургагч

Нээлтийн огноо: 2021-04-27
Хаалтын огноо: 2021-05-10 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр болно.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилт, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Цахилгааны мэргэжилтэй ажилчдад голлон зориулсан сургалтыг ATQF шаардлагын дагуу боловсруулж заана.
  • Хичээлийн төлөвлөгөөг гаргаж, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамгийн сайн тохирох сургалтын аргыг тодорхойлно.
  • Орчин үеийн техник технологийн хүрээнд хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулж шинэчлэх санал зөвлөмж гаргана.
  • Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд орчин үеийн мэдээллийн технологийг ашиглана.
  • Танхимын сургалтыг явуулж, ажлын байран дээрх сургалтад хамтарч туслан, зохих үнэлгээнүүдийг хийнэ.
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажиглалт хийж, мэдээлнэ.
  • Дадлагажигчдынсургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
  • ОТ-н хөгжил хөдөлгөөнтэй орчин дахь бизнесийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр сургалтын зорилго, зорилтыг нийцүүлэх ажилд дэмжиж хамтарна.
  • Уурхайн талбарт цахилгаан техникийн дадлагын цех байгуулж тоноглоход хамтарч ажиллана.
  • Орсон хичээл бүрийн бүртгэлийн хуудсыг сургалтын итгэмжлэгдсэн байгууллагын (RTO) шаардлагын дагуу бүрдүүлж илгээх ба мөн холбогдох мэдээллийг ОТ сургалтын нэгдсэн системд (LMS) оруулна.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Сургалт үнэлгээний Сертификат IV (Training and Education TAE40110 эсвэл үүнтэй дүйцэхүйц)-тэй бол давуу тал болно.
  • Мэргэжил сургалт болон ур чадварын үнэлгээний чиглэлт 5 жил ажилласан туршлагатай
  • Өндөр хүчдэл, уурхайн цахилгаан эсвэл автын цахилгааны чиглэлээр мэргэшсэн байх
  • Харилцааны ур чадвар сайтай байх
  • “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах
  • Microsoft-ийн программууд дээр ажилладаг байх
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн чадвар сайтай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.