Цахилгааны Оператор

Нээлтийн огноо: 2022-08-19
Хаалтын огноо: 2022-09-05 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХКийн Гүний уурхай – Цахилгаан нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах. нэг (1) Цахилгааны Оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Компанийн бодлого журмын дагуу хариуцсан хэсгийн цахилгаантай холбоотойтусламж, засвар үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх.
  • Эвдрэл гэмтлийг илрүүлэн, Рио Тинто Бизнесийн Шийдэл (РТБШ)-ээр дамжуулан хөрөнгийн гүйцэтгэл, эрүүл мэндийн талаарх санал зөвлөмж өгч, мэдэгдэл үүсгэн, ажлын захиалгыг гүйцэтгэх
  • Эвдрэл гэмтлийг арилгах үйл явцад туслан, ажлын удирдлагын шинжилгээ, хөрөнгийн тактикийн хяналтад хувь нэмрээс оруулах.
  • Ажлын удирдлагын ажлуудыг SAP дээрх ажлын захиалга/ажлын зааварчилгаа-ны дагуу гүйцэтгэн хэрэгжүүлэх
  • Гүний уурхайн төслийн олон төрлийн үе шатанд хийгдэх барилга ашиглалтад оруулах ажлуудад дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид цахилгааны ажлаар тусламж үзүүлэх.
  • ӨХ / НХ кабелиуд, цахилгаан түгээх сүлжээ, холболт, дэд станцын засвар, бутлуурын засвар, туузан дамжуургын засвар, цахилгааны гэмтэл илрүүлэх, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар, гүний уурхайн олборлолтод дэмжлэг үзүүлэх ажлуудад цахилгааны ажлаар аюулгүй, үр дүнтэй байдлаар туслах. Үүнд мөн шаардлагатай төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлууд багтана.
  • Баримт бичгийн бүрдүүлэлтийг цуглуулах, тайлагнал, хяналт шалгалтын ажлууд, техникийн зааварчилгаа, дүн шинжилгээг хийх. Шаардлагатай үед гүйцэтгэгчид болон гадны ханган нийлүүлэгчидтэй харилцах.
  • Удирдлагаас гаргасан шийдвэрт нүдэнд үзэгдэхүйцээр дэмжлэг үзүүлж, зохих ёсоор санал бодлоо илэрхийлж, өөр хувилбаруудыг бүтээлч байдаар гаргаж ирдэг байх
  • Бүх угсралт, суурилуулалтын ажлыг C2 стандартын дагуу хийдэг
  • C1 Тусгаарлалтын стандартыг мөрдөж ажиллах

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Цахилгааны мэргэжлийн үнэмлэхтай байх
  • 3-аас дээшгүй жил гүний уурхайн уул уурхайн цахилгааны барилгын ажил, эсвэл бусад чиглэлээр ажиллан ажлын байран дээр бодит туршлага хуримтлуулсан байх
  • Гүний уурхайд ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ажлын явцад хяналт тавьж ажил гүйцэтгэхэд саад учруулж буй асуудлыг шийдвэрлэн, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд удирдлагадаа танилцуулдаг байх
  • Microsoft Office-н программуудыг ашиглах чадвартай байх
  • B ангиллын жолооны эрхтэй байх

•Цахилгааны мэргэжлийн гэрчилгээ эсвэл цахилгааны инженерийн мэргэжлийн эсвэл холбогдох мэргэжлээр зэрэг эзэмшсэн бол зайлшгүй харгалзан үзнэ.

•Англи хэлний бичгийн болон ярианы анхан шатны харилцааны чадвар эзэмшсэн байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (монгол, англи хэлээр)
  • Товч намтар (монгол, англи хэлээр)


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.