Цахилгааны инженер

Нээлтийн огноо: 2022-05-24
Хаалтын огноо: 2022-06-02 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.Тухайлбал уг чиг үүргийн хүрээнд цахилгаан систем, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ реле хамгаалалтын туршилт тохируулга, тавил тооцоо (E-TAP model), зураг төсөл, хэрэгжилтийг хангах зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.

Үүрэг даалгавар

Тавигдах шаардлага

  • Реле хамгаалалт, хоёрдогч хэлхээний төхөөрөмжийн туршилт торщхируулга хийж байсан бол давуу тал болно.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянах, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлуудад оновчтой зөвлөгөө өгч шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд дээд удирдлагадаа мэдэгдэх
  • Англи хэлний анхан шатны бичгийн болон ярианы ур чадвартай байх
  • Microsoft Office, Deswik, AutoCAD ашиглах чадвартай байх, мөн техникийн тусгай программ хамгамжийг сурах чадвартай байх, эзэмшсэн бол давуу тал болно. жишээ нь ABB PCM600, SEL acselrator, Digsi
  • Англи хэлний (аман болон бичгийн) зайлшгүй мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.