Цахилгааны инженер

Нээлтийн огноо: 2023-04-24
Хаалтын огноо: 2023-05-08 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

Оюу толгойн ажиллах хүчний 97-оос дээш хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр ур чадвартай боловсон хүчин авахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй бөгөөд дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн барилга байгуулалт ба олборлолтын үйл ажиллагааны барилга бүтээцийн инженерийн ажлуудыг хэрэгжүүлэх явдал юм.

Ажлын чиг үүрэг

  • Барилга угсралт, Төслийн хяналт, Хангамж болон уурхайн бусад оролцогч талуудад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.
  • Инженерийн ажлын холбогдох баримт бичгүүдийг бэлдэж, ажлын урсгал болон үйл явцын сайжруулалтын санаачлага гаргах.
  • Инженерийн зураг төсөл, ажлын зураг төсөл, материалын тооцоог ОТ-н техникийн нөхцөл, барилгын норм, шилдэг туршлагын дагуу бэлтгэх.
  • Зураг төсөл, барилгын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор маркшейдерүүдэд зориулан хэмжилтийн заавар бэлтгэх. Хяналтын цэгүүдийн асуудлаар уурхайн хэмжилтийн багуудтай хамтран ажиллах.
  • Зураг төслийн цахилгааны инженерийн хяналт, үнэлгээ хийх, тайлан гаргах.
  • Гүйцэтгэгчийн техникийн асуулга болон мэдээлэл авах хүсэлтэд хариулж, талбайн инженерийн асуудлуудад техникийн шийдлээр хангана.
  • Худалдан авах ажиллагааны багцад цахилгааны барилгын материалын тодорхойлолтыг боловсруулах, техникийн дэмжлэг үзүүлэх талаар Багцын инженерүүдтэй холбогдож, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээний үйл явцад оролцоно.
  • Инженер техникийн өөрчлөлт, үр дүнгүүдэд зориулсан ОТ-н Өөрчлөлтийн Менежментийн үйл явцыг эхлүүлэх.
  • Барилга угсралтын ажлын хамтарсан шалгалтад оролцох, талбайн угсралт, гүйцэтгэгчдийн ажлын талбайг шалгаж, ажлууд нь ОТ аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу гүйцэтгэсэн байхыг хангах.
  • Зураг төсөл, барилгын эрсдлийн үнэлгээний үйл явцад оролцож, төлөвлөсөн ажил нь инженерийн болон аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэхийг баталгаажуулах.
  • Засгийн газар болон эрх бүхий байгууллагуудын бүх шаардлагыг хангах үүднээс төслийн ЧБ/ЧХ багуудтай хамтран ажиллана.
  • Гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой инженер болон барилгын аргачлалын өөрчлөлтийг тодорхойлох.

Тавигдах Шаардлагууд

  • Цахилгааны Инженерчлэлээр Бакалаврын зэрэг
  • Барилгын төсөл эсвэл зураг төслийн зөвлөх компанид Барилгын инженерийн чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан туршлагатай, ажлыг аюулгүй гүйцэтгэсэн түүхтэй байх.
  • Барилгын салбарт инженерээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Харилцааны болон цаг удирдах чадвар маш сайн, эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулахад бэлэн.
  • Компьютерийн маш сайн ур чадвартай, Microsoft Office иж бүрдэл, AutoDesk Electrical, ETAP програмуудыг ашиглах чадвартай байх.
  • Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.