Цахилгааны инженер

Нээлтийн огноо: 2022-05-04
Хаалтын огноо: 2022-05-13 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Цахилгааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь ОТГУ багцын зорилтот төлөвлөгөө, гүйцэтгэлийн үндсэн үе шатууд, багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн инженерчлэлийн үйлчилгээг үзүүлэн, цахилгааны ажлуудад дэмжлэг үзүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар:

  • Өдөр тутамдаа гүйцэтгэх ажилбарууд нь сайтар төлөвлөгдсөн, мэргэжлийн дадал туршлага, нэгжийн үйл ажиллагаа болон арга аргачлал, ажлын арга барил, Рио Тинто группийн бусад хөтөлбөрүүдэд туршлагажих зорилго агуулсан байна.
  • Өгөгдөл цуглуулж, тэдгээрт анхан шатны шинжилгээ хийнэ.
  • Баримтжуулах, хянах, тест хийх ажлууд дээр төвлөрөн ажиллана.
  • Бэлэн, ойлгомжтой, шууд эх үүсвэрээс авсан ашиглах материалуудыг ашиглан асуудлын шууд шийдлийг гаргах.
  • Өгөгдлийг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгч, зураг төсөл боловсруулалттай холбоотой ажлуудын төлөвлөгөөг боловсруулах.
  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг шалгах, бууруулах.
  • Хариуцсан ажил үүргээ аюулгүй ажиллагааны дүрэм, журамд нийцүүлэн, холбогдох ЭМААБО стандартад бүрэн нийцсэн эсэхийг нягтлахын зэрэгцээ аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд туслах.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлж, дагаж мөрдөж байгаад хяналт тавих.
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй байдлыг хангах, бүх эрсдэлийг тодорхойлж, бууруулж, хяналтдаа авах.
  • ЭМААБО болон манлайллын ур чадвараар үлгэр жишээ үзүүлэн манлайлах
  • Төслийн гүйцэтгэл нь техникийн нөхцөл, стандартуудад нийцсэн байх
  • ЧБЧХ, барилга ашиглалтад оруулах, зөвшөөрлийн багуудад шаардлагатай үед дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • Багц ажлын явцад цаг хугацаанд нь гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавин аливаа асуудал эсвэл хэргийг онцлон анхааруулах.

Тавигдах шаардлага:

  • Цахилгааны инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн;
  • Ижил төстэй албан тушаалд 3-с доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлагаа сайтар ухамсарласан;
  • Барилга болон төслийн менежментийн талаар сайтар ойлголттой;
  • Microsoft Excel болон Office багц программуудыг сайтар эзэмшсэн ба бусад ижил төстэй программуудыг сурах чадвартай;
  • Англи хэлний чадвар (бичгийн болон ярианы) зайлшгүй шаардлагатай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтын систем рүү ЭНД дарж орох эсвэл www.ot.mnсайт руу орж өөрийн сонирхож буй ажлын байрны зарыг сонгон доод талд байх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.