Цахилгааны засвар үйлчилгээний ахлах ажилтан (1)

Нээлтийн огноо: 2021-08-19
Хаалтын огноо: 2021-09-01 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгойн Гүний Уурхайн Засвар үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног aмрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны засвар үйлчилгээний ахлах ажилтан ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Цахилгааны хэлтсийн даргын удирдлаган дор ажиллах
  • Ээлжийн ажилчдад өдөр тутмын ажлыг хуваарилах
  • Ээлжийн ажилчид стандартын дагуу аюулгүй ажиллаж байгаа эсэхийг хянах
  • Цахилгаан тоног төхөөрөмж суурилуулахад туслах
  • Уурхайн болон газрын гүний тоног төхөөрөмжүүдэд дараах, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй, цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэх. Үүнд:
  • Кабель, асаагуур болон зөөврийн дэд станц суурилуулах
  • Цахилгааны бүрэлдэхүүн хэсгүүдийг засварлах, бүрэн бүтэн байдлыг хангах
  • Хэлхээг шалгах багаж хэрэгслийг аюулгүйгээр ашиглах
  • Цахилгааны код, стандартуудыг мэддэг байх
  • Эскиз зураг, схем тэмдэглэгээг сайн мэддэг байх
  • Хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх, бүрэн бүтэн байдлыг хангах
  • Туслах нөөцийг ашиглахын тулд багийн чухал ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн үр дүнтэй, үр ашигтай хэрэглээг харгалзан үзэж боломжит нөөцийг ашиглах
  • Стандарт ажлын журмын дагуу хийж гүйцэтгэсэн бүх ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд шууд арга хэмжээ авах
  • Ахлах ажилтнуудын хувьд ажлын үндсэн үүрэг нь өдөр тутмын ажлын гүйцэтгэлээс эхлээд долоо хоногийн ажлын гүйцэтгэл хүртэлх бүх ажилд анхаарлаа хандуулах
  • Бүх шинэ тоног төхөөрөмжийн суурилуулах ажлын үзлэг шалгалтын болоод ашиглалтанд хүлээлгэж өгөх үйл ажиллагааны бүх баримт бичгийг бүрдүүлэх
  • Бүх тусгаарлалтыг С2 стандартын дагуу хийгдэж байгааг шалгах
  • Тусгаарлалтын С1 стандартыг бүх ажилчид дагаж мөрдөж ажиллаж байгааг хянах
  • Эвдрэл гэмтлийн тайлан бэлтгэх
  • Гэнэтийн зогсолтуудыг удирдан зохицуулах
  • Багийн гишүүдэд ажлын гүйцэтгэлийн санал зөвлөмж өгөх
  • Хуваарьт ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай материал ба нөөц эд ангийг зохицуулах.

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер, Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх,
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх,
  • Microsoft Office Suite, ялангуяа Excel, Outlook, Word, PDF дээр ажилладаг байх,
  • Уул уурхай/барилгын томоохон төслүүдэд ажиллаж байсан туршлагатай байх,
  • Хүнд үйлдвэрт барилгын цахилгаан инженерийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Талбайн тоног төхөөрөмж, удирдлагын панель, зөөлөн асаалтын систем, VSD, реле хамгаалалт чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
  • Дээрхи тоноглолуудад тохиргоо хийх мэдлэгтэй байх,
  • Өндөр хүчдэлийн кабелийн муфт хийх туршлагатай байх,
  • Дэд станцтын тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх туршлагатай байх,
  • Газардуулгa хийх болон тэдгээрийн холболт хийх туршлагатай байх,
  • Тэсэлгээний төвлөрсөн системийг арчлах, дэмжих туршлагатай байх,
  • Уурхайн агааржуулалтын талаархи анхан шатны мэдлэгтэй байх,
  • 3-5 жил удирдан манлайлсан туршлагатай байх,
  • Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтын чиглэлээр 5 -аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.