Цахилгааны засварын супервайзоp

Нээлтийн огноо: 2022-09-19
Хаалтын огноо: 2022-10-03 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгойн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - цахилгаан хангамж- хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног aмрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны засварын супервайзоp ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Холбогдох засвар үйлчилгээний хэсгийн мэргэжилтэй ажилчдын ажлыг хянах, зохицуулах. Өөрийн багийн гүйцэтгэлийг биечлэн хариуцах үүрэгтэй.
  • Эвдрэл гарсан үед засвар үйлчилгээ хийх хүн хүчээр хангах
  • Ажилтай холбогдон гарсан асуудлуудыг шийдвэрлэн (төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон эвдрэл гарах үеийн засвар үйлчилгээ гэх мэт) ажиллах үүрэг хүлээнэ.
  • Тухайн хэсэгт ажиллаж буй ажилчдын аюулгүй ажиллагааг хангахын тулд аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж байгаа байдал болон ажлын дадлыг нь хянах үүрэгтэй.
  • Өөрийн багийг (гэрээт ажилтнуудыг хамруулан) осол, гэмтлийн талаар цагт нь мэдээлдэг, ноцтой эрсдэлийн удирдлагын стандартууд, амь насаа хамгаалах дүрэм, ажил гүйцэтгэхэд бэлэн байх зэрэг өөр өөрсдийн ажил үүрэгт хамааралтай ЭМААБО-ы бүх журмыг ойлгодог, мөрддөг байлгахын тулд зааварчилан зөвлөх, удирдах үүрэгтэй
  • Өөрийн болон багийнхаа ажил амралт болон чөлөөний цагийг бизнесийн хэрэгцээ, ажлын шаардлагад нийцүүлэн зохицуулах үүрэгтэй.
  • Удирдах ажилтан болон компанийн зүгээс тогтоосон хугацаа, зардал, чанарт нийцүүлэн хуваарьт болон даалгасан ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
  • Удирдах ажилтнуудынхаа шийдвэрт ажиглагдахуйц дэмжлэг үзүүлж, зохистой байдлаар өөрийн санал бодлоо илэрхийлж бүтээлч хувилбар дэвшүүлэн ажиллах үүрэгтэй.
  • Удирдлах ажилтан байхгүй үед томилогдсоны дагуу удирдлагын үүргийг гүйцэтгэх үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер, Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
  • Цахилгааны хүчин төгөлдөр гэрчилгээ, холбогдох техникийн диплом, инженерийн зэрэг
  • Microsoft Office Suite®, ялангуяа Excel, Outlook, Word, PDF дээр ажилладаг байх
  • Уул уурхай/барилгын томоохон төслүүдэд ажиллаж байсан туршлагатай
  • Хүнд үйлдвэрт барилгын цахилгаан инженерийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Үндсэн тохиргоо, хээрийн тоног төхөөрөмжийг эхлүүлэх, удирдах самбар, зөөлөн асаагуур, VSD, реле хамгаалалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Тэсэлгээний төвлөрсөн системийг арчлах, дэмжих туршлагатай
  • Цахилгаан дамжуулах хоолойн кабель, дэд станцын суурилуулалт, газардуулга, холболтыг зогсоох туршлагатай
  • Уурхайн агааржуулалтын талаархи анхан шатны мэдлэгтэй
  • Хяналтын чиглэлээр 3 -аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтын чиглэлээр 5 -аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.