Цахилгааны засварын супервайзор

Нээлтийн огноо: 2021-12-24
Хаалтын огноо: 2022-01-07 17:30
Хэлтэс:

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Ус, цахилгаан хангамж хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны засварын супервайзор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Холбогдох засвар үйлчилгээний хэсгийн мэргэжилтэй ажилчдын ажлыг хянах, зохицуулах.
  • Өөрийн багийн гүйцэтгэлийг биечлэн хариуцах үүрэгтэй.
  • Эвдрэл гарсан үед засвар үйлчилгээ хийх хүн хүчээр хангах
  • Ажилтай холбогдон гарсан асуудлуудыг шийдвэрлэн (төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон эвдрэл гарах үеийн засвар үйлчилгээ гэх мэт) ажиллах үүрэг хүлээнэ.
  • Тухайн хэсэгт ажиллаж буй ажилчдын аюулгүй ажиллагааг хангахын тулд аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж байгаа байдал болон ажлын дадлыг нь хянах үүрэгтэй.
  • Өөрийн багийг (гэрээт ажилтнуудыг хамруулан) осол, гэмтлийн талаар цагт нь мэдээлдэг, ноцтой эрсдэлийн удирдлагын стандартууд, амь насаа хамгаалах дүрэм, ажил гүйцэтгэхэд бэлэн байх зэрэг өөр өөрсдийн ажил үүрэгт хамааралтай ЭМААБО-ы бүх журмыг ойлгодог, мөрддөг байлгахын тулд зааварчилан зөвлөх, удирдах үүрэгтэй
  • Өөрийн болон багийнхаа ажил амралт болон чөлөөний цагийг бизнесийн хэрэгцээ, ажлын шаардлагад нийцүүлэн зохицуулах үүрэгтэй.
  • Удирдах ажилтан болон компанийн зүгээс тогтоосон хугацаа, зардал, чанарт нийцүүлэн хуваарьт болон даалгасан ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
  • Удирдах ажилтнуудынхаа шийдвэрт ажиглагдахуйц дэмжлэг үзүүлж, зохистой байдлаар өөрийн санал бодлоо илэрхийлж бүтээлч хувилбар дэвшүүлэн ажиллах үүрэгтэй.
  • Удирдлах ажилтан байхгүй үед томилогдсоны дагуу удирдлагын үүргийг гүйцэтгэх үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, Цахилгааны Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.