Цахилгааны засварын инженер

Нээлтийн огноо: 2022-09-21
Хаалтын огноо: 2022-10-04 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Цахилгаан хангамжийн үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны засварын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

"Дэд бүтэцийн Нам хүчдэл болон Нарийн хэмжүүрийн үндсэн цахилгаан тоноглолууд болон онцгой нөлөөтэй цахилгаан систем релей хамгаалалт тавил, DCS, PLC, UPS тоног төхөөрөмжүүд, тэдгээрт шууд нөлөөтэй туслах тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг мэргэжлийн хүрээнд хангах.

Тухайлбал: Дулааны станц, Түүхий усны систем болон Цахилгааны дэд станцууд гэх мэт үйлдвэрийн бүтээмжид нөлөөтэй тоног төхөөрөмж хөрөнгийг засварлах, үр ашгийг нэмэгдүүлэх, тэдгээр дээр гарсан асуудлуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, эсвэл шинэ технологийг заагдсан хүрээнд турших зэрэг байна.

Үүрэг даалгавар

  • Өдөр тутамдаа гүйцэтгэх ажилбарууд нь Дэд бүтэцийн Цахилгааны засварын хэлтсийн үйл ажиллагааг мэргэжлийн хэмжээнд дэмжин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн байна.
  • Урьдчилан төлөвлөгдөөгүй тасралт болон зогсолтын үед шуурхай арга хэмжээ авах, асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбарыг мэргэжлийн хүрээнд практик ач холбогдолтойгоор санал болгох.
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик боловсруулах (Maintenance tactic), стандарт ажлын журам (SWP), заавар зөвлөмж боловсруулах, хянах, оновчлох, Зураг төсөл боловсруулах.(SLD/IFC)
  • Урьдчилсан шинжилгээ, тооцоо судалгаа хийх, тоног төхөөрөмжийн үр ашгийг нэмэгдүүлэх зардал буруулах, үүнд зориулан өгөгдөл цуглуулах.
  • Тоног төхөөрөмж дээр гарсан гэмтлүүдэд үндсэн шалтгааны шинжилгээ (RCA) хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчлох
  • Бусад хэсэг хэлтсийн багуудтай харилцан дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох
  • Ажил үүргийн хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй харилцах (шаардлагатай тохиолдолд)
  • Засварчид болон ахлах ажилтнуудын үйл ажиллагаанд шууд бус хяналт тавих замаар багийн болон удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэж репoрт өгөх.
  • Нам хүчдэл болон нарийн хэмжүүрийн багт мэргэжлийн туслалцаа үзүүлж, мэргэшүүлж ур чадварын хөгжүүлэхэд дэмжих
  • Компанийн аюулгүй ажиллагааны болон манлайллын соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Урьдчилсан шинжилгээ, тооцоо судалгаа хийх, үүнд зориулан өгөгдөл цуглуулах.
  • Баримтжуулалт, мониторинг, туршилтанд түлхүү анхааран ажиллана.
  • Асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг энгийн, ойлгомжтой, практик ач холбогдолтойгоор санал болгох.
  • Тоног төхөөрөмжийн энгийн гэмтлийг судлах засварлах.

Тавигдах шаардлага

  • Инженерчлэлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Инженерчлэлийн болон техникийн өндөр ур чадвартай байх
  • Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.