Цахилгааны засварын ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-01-24 00:00
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны засварын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүний уурхайн цахилгааны засвар үйлчилгээний ахлах мэргэжилтэний үндсэн үүрэг нь гүний уурхайн болон босоо амын цахилгааны багийн аюулгүй ажиллагааг хангасан, зардалын хэмнэлтэнд төвлөрсөн байх зэрэг зорилтуудыг бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн уурхайн үндсэн цахилгааны байгууламжууд болон тоног төхөөрөмжүүдийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний тактикийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх удирдлагаар баг, хамт олныг хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн нэвтрэлтийн төлөвлөгөөний дагуу цахилгаан хангамжийн сүлжээг суурилуулж, ашиглалтад оруулах багийг удирдана.
  • Гүний уурхайн цахилгаан байгууламж, суурин тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана. Эвдрэл гэмтлийг шуурхай илрүүлэн засварлана.
  • Цахилгааны бүх угсралт, суурилуулалт, тохируулга, засварын ажлыг C2 стандартын дагуу, аюулгүй ажиллагааг мөрдөн хэрэгжүүлнэ.
  • Рио Тинто Бизнесийн Шийдэл (РТБШ), SAP, Өөрчлөлтийн менежментийн системүүдээр дамжуулан шаардлагатай ажлуудын мэдэгдэл, захиалгыг үүсгэж гүйцэтгэнэ.
  • Цахилгаан байгууламжуудын урт болон богино хугацааны бүтээн байгуулалтын зураг төслийн явцыг удирдан, ажлын цар хүрээг төсөвт багтаан тодорхойлно.
  • Гүний уурхайн төслийн үе шатуудад хийгдэж буй бүх барилгын ажлуудад засвар үйлчилгээний дэмжлэг үзүүлнэ.
  • Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ болон бусад холбогдох багуудад цахилгааны шаардлагатай тусламжийг үзүүлнэ. Үүнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлууд багтана.
  • Баримт бичгийн бүрдүүлэлт, тайлан мэдээ, хяналт шалгалт, ослын судалгаа, техникийн зааварчилгаа, дүн шинжилгээ зэрэг ажлуудыг үр дүнтэй удирдан гүйцэтгэнэ. Шаардлагатай үед гүйцэтгэгчид болон гадны ханган нийлүүлэгчидтэй харилцана.
  • Инженерийн шийдэл, төслийн мэдээлэлд санал зөвлөмж өгч, ахлах ажилтнуудад дэмжлэг үзүүлнэ.
  • Удирдлагаас гаргасан шийдвэрт бодит дэмжлэг үзүүлж, бүтээлч санал санаачлага, боломжит шийдэл хувилбаруудыг гаргана.
  • Компанийн бодлого журмын хэрэгжилт, аюулгүй ажиллагааны соёлыг гүйцэтгэгч компаниуд, ажилчдад үлгэрлэн манлайлж, дэмжиж зөвлөнө.

Тавигдах шаардлага

  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль, коллеж төгссөн, эсвэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, зохих мэдлэг чадварыг эзэмшсэн байх (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ).
  • Уурхайн цахилгаан, өндөр хүчдэл, гүний нэвтрэлтийн цахилгааны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн, 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Гүний уурхай, Босоо ам, Материал зөөвөрлөх систем, Уурхайн агааржуулалт, халаалтын систем зэрэг холбогдох ажлын туршлагатай бол давуу тал болно.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэн, ажлын явцад тогтмол хяналт тавьж, аливаа үүссэн асуудлыг шийдвэрлэн, шаардлагатай тохиолдолд удирдлагадаа танилцуулдаг байх.
  • “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах.
  • Баг удирдах, манлайлал, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн чадвар сайтай байх.
  • Компьютерийн хэрэглээний ахисан түвшний мэдлэгтэй, Deswik программ дээр ажилладаг байх.
  • B ангиллын жолооны эрхтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг 2022 оны 2 сарын 8 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.