Цахилгааны засварын ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-04-01
Хаалтын огноо: 2022-04-15 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны засварын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Цахилгааны засварын ахлах инженер үндсэн үүрэг нь Дэд бүтцийн Өндөр, нам хүчдэл болон Нарийн хэмжүүрийн үндсэн цахилгаан тоноглолууд болон онцгой нөлөөтэй цахилгаан систем релеи хамгаалалт тавиль, тоног төхөөрөмжүүд, тэдгээрт шууд нөлөөтэй туслах тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг мэргэжлийн хүрээнд хангах.

Үүрэг даалгавар

  • ГУ-н үйл ажиллагааны багт инженерийн тусламжийг үзүүлж, компанийн үй ажиллагааны хэмжээнд бүх оролцогч талуудтай хамтран ажиллана,
  • Цахилгааны инженерийн зураг төслийн бүртгэлийг хариуцна,
  • ДХ ба НХ-ийн дан шугамнууд, самбаруудын зураг төслийг удирдан засвар үйлчилгээний багийг хамгийн сүүлийн байдлаар шинэчлэн баталсан баримт бичгээр,
  • ОТ ГУ-н цахилгааны бүх SLD’s, GA’s болон схемүүдийг удирдан, батлах,
  • Брисбан болон ОТ урт хугацааны төлөвлөлвтийн багуудад зориулан CAD дэмжлэг үзүүлэх Deswik-ийг хариуцна, үүнд мөн талбайн магадлагаа, баталгаажуулалт багтана,
  • Засвар үйлчилгээний багт дэмжлэг үзүүлэн боловсруулсан бүх АСЖ-уудыг хянах,
  • Босоо амны гадарга болон ГУ байгууламжуудыг хэрэгжүүлэхээс өмнө бүх инженерийн талаас харилцах холбоо барих хүн ба батлагч ОТ ГУ дотоод болон гадаад цахилгааны инженерийн шийдлүүдийг хариуцагч (гуравдагч талын инженерийн багуудтай зөвлөлдөн),
  • Shaft Farm Sub>> Shafts Surface sub’s>>UG sub’s -с сүлжээний ачааллуудын хамгаалалтын цуварсан тохиргоонуудыг хадгалах E-TAP загварчлалыг хариуцна
  • Бүх Босоо амны гадарга болон ГУ-н дэд станцуудын албан ёсны / хууль ёсны хамгаалалтын реле ба/эсвэл унтраалгуудыг шалгах, үүнд бүртгэл хөтлөх зорилгоор дэлгэрэнгүй тайлан гаргаж ирүүлэх зэрэг багтана.
  • Дотоодын инженерүүд, засвар үйлчилгээний багуудад сургалт, ур чадвар манлайлан удирдах,
  • Инженерийн багт дотоод сургалт зааварчилгаа өгөх,
  • Засвар үйлчилгээний багуудад цахилгааны ажлын өөрчлөлтүүдийн инженерийн баримт бичгийг хянах, шинэчлэх, батлах үүрэгтэй MOC процессыг хариуцна,
  • Цахилгааны эд хөрөнгүүдийн засвар үйлчилгээний паспортуудыг хөтлөх, шинэчлэх ……
  • Цахилгааны инженерийн баримт бичгийн хяналтын системийг улирдах, үүнд, засвар үйлчилгээний багт холбогдох бүх баримт бичгийн бүрдүүлэлтийн бэлэн байдлыг хангахын тулд техникийн баримт бичгийн бүртгэлийг хөтлөх,
  • Үйл ажиллагааны багийн цахилгааны засвар үйлчилгээний баг болон OT DOC 1, OT DOC 2-той харилцахад зориулан Туулд сүлжээн дэх төвлөрсөн дундын хэрэглээний драйв-ын бүх үүсгэгчдийг шинэчилж, удирдаж, хөтлөх үүрэгтэй
  • Суурилуулсан, ашиглалтад оруулсан болон хүлээлгэн өгсөн цахилгааны системүүдийн сар тутмын эрчим хүчний хэрэглээний урьдчилсан төлвийг гаргах ажлыг хариуцна,
  • ОТ-н бүх цахилгааны хэлтсүүдийн хэмжээнд холбогдох стандарт, журмуудыгхянах / шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх ажилдГУ цахилгааны инженерийн хэлтсийг төлөөлөн C2 дэд комиссын идэвхтэй гишүүн байна,
  • C1 ба C2 стандарт, журмуудыг хангуулахын тулд Босоо амны Гадарга, гүний уурхайн дотоодын C1 ба C2 аудитууд (Зайн / Талбайн)-ыг гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль, коллеж төгссөн, эсвэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, зохих мэдлэг чадварыг эзэмшсэн байх (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ).
  • 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • E-Tap загварчлалын програм хангамж дээр ажиллах туршлагатай байх
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэн, ажлын явцад тогтмол хяналт тавьж, аливаа үүссэн асуудлыг шийдвэрлэн, шаардлагатай тохиолдолд удирдлагадаа танилцуулж байсан туршлагатай байх
  • “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах.
  • Баг удирдах, манлайлал, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн чадвар сайтай байх
  • Компьютерийн хэрэглээний ахисан түвшний мэдлэгтэй, Deswik программ дээр ажилладаг байх.
  • B ангиллын жолооны эрхтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.