Цахилгааны засварын ахлах инженер

Нээлтийн огноо: 2023-05-24
Хаалтын огноо: 2023-06-07 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн засварын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны засварын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн тооцооллын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд орших бөгөөд гүний уурхайн (ГУ) дэд бүтцийн өндөр, нам хүчдэл болон нарийн хэмжүүрийн үндсэн цахилгаан тоноглолууд болон онцгой нөлөөтэй цахилгаан систем релей хамгаалалт тавил, тоног төхөөрөмжүүд, тэдгээрт шууд нөлөөтэй туслах тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг мэргэжлийн хүрээнд ханган ажиллана.

Үүрэг даалгавар

  • ГУ-н үйл ажиллагааны багт инженерийн тусламжийг үзүүлж, компанийн үй ажиллагааны хэмжээнд бүх оролцогч талуудтай хамтран ажиллана
  • Цахилгааны инженерийн зураг төслийн бүртгэлийг хариуцна
  • ДХ ба НХ-ийн дан шугамнууд, самбаруудын зураг төслийг удирдан засвар үйлчилгээний багийг хамгийн сүүлийн байдлаар шинэчлэн баталсан баримт бичгээр,
  • ГУ-н цахилгааны бүх SLD’s, GA’s болон схемүүдийг удирдан, батлах,
  • Урт хугацааны төлөвлөлтийн багуудад зориулан CAD дэмжлэг үзүүлэх Deswik-ийг хариуцна, үүнд мөн талбайн магадлагаа, баталгаажуулалт багтана,
  • Засвар үйлчилгээний багт дэмжлэг үзүүлэн боловсруулсан бүх АСЖ-уудыг хянах,
  • Босоо амны гадарга болон ГУ байгууламжуудыг хэрэгжүүлэхээс өмнө бүх инженерийн талаас харилцах холбоо барих хүн ба
  • ГУ дотоод болон гадаад цахилгааны инженерийн шийдлүүдийг хариуцагч (гуравдагч талын инженерийн багуудтай зөвлөлдөн),
  • Shaft Farm Sub>> Shafts Surface sub’s>>UG sub’s -с сүлжээний ачааллуудын хамгаалалтын цуварсан тохироонуудыг хадгалах E-TAP загварчлалыг хариуцна
  • •Бүх Босоо амны гадарга болон ГУ-н дэд станцуудын албан ёсны / хууль ёсны хамгаалалтын реле ба/эсвэл унтраалгуудыг шалгах, үүнд бүртгэл хөтлөх зорилгоор дэлгэрэнгүй тайлан гаргаж ирүүлэх зэрэг багтана.
  • Дотоодын инженерүүд, засвар үйлчилгээний багуудад сургалт, ур чадвар манлайлан удирдах, Инженерийн багт дотоод сургалт зааварчилгаа өгөх,
  • Засвар үйлчилгээний багуудад цахилгааны ажлын өөрчлөлтүүдийн инженерийн баримт бичгийг хянах, шинэчлэх, батлах үүрэгтэй MOC процессыг хариуцна,
  • Цахилгааны эд хөрөнгүүдийн засвар үйлчилгээний паспортуудыг хөтлөх, шинэчлэх
  • Цахилгааны инженерийн баримт бичгийн хяналтын системийг улирдах, үүнд, засвар үйлчилгээний багт холбогдох бүх баримт бичгийн бүрдүүлэлтийн бэлэн байдлыг хангахын тулд техникийн баримт бичгийн бүртгэлийг хөтлөх,
  • Үйл ажиллагааны багийн цахилгааны засвар үйлчилгээний баг болон OT DOC 1, OT DOC 2-той харилцахад зориулан дотоод сүлжээн дэх төвлөрсөн дундын хэрэглээний драйв-ын бүх үүсгэгчдийг шинэчилж, удирдаж, хөтлөх үүрэгтэй
  • Суурилуулсан, ашиглалтад оруулсан болон хүлээлгэн өгсөн цахилгааны системүүдийн сар тутмын эрчим хүчний хэрэглээний урьдчилсан төлвийг гаргах ажлыг хариуцна.

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженерийн гуравдугаар зэрэгтэй эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлийн бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хамгийн багадаа 1-ээс дээш жил тус чиглэлээр уурхайн талбар дээр ажилласан эсхүл 2 жилийн практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • E-TAP загварчлалын програм хангамж дээр ажиллах чадвартай байвал давуу тал болно.
  • Идэвх санаачлагатай, бие даан ажиллах мөн олон төрлийн ажил дээр зэрэг, уян хатан болон оновчтой ажиллах чадвартай байх
  • Ажлын талбарт болон бусад орчинд сурч боловсрох, өөрийгөө өсөн хөгжүүлэх чадвартай байх
  • Төслийг цаг тухайд хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгч байсан туршлагатай байх
  • Ажлын ачаалал даах болон хүнд нөхцөлд ажиллах чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны соёл сайтай байх
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.