Цахилгааны ахлах инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин Цахилгааны ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын дараагийн үе шатанд хэрэгжүүлэх цахилгаан, багаж хэрэгсэл, хяналтын инженерийн төлөвлөлт, хэрэгжилтийг боловсруулж, удирдан чиглүүлэхэд оршино. Энэ нь Олборлолт, Тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст нэмэгдэж буй шинэ ажлын байр юм.
Үүрэг даалгавар
- Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын төслийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн ойрын болон ирээдүйн үе шатанд хийх цахилгаан, удирдлага, багаж хэрэгслийн инженерийн зураг төслийг төлөвлөж, боловсруулах.
- Нарийвчилсан зураг төсөлд тавигдах шаардлагуудыг мэдээлэх зорилгоор зураг төсөл хийх инженерийн үндэслэл, урьдчилсан зураг төслийн мэдээллийг гаргах.
- Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын ажилд ашиглаж буй одоогийн инженерийн зураг төслийг хянан шалгах.
- Ажлын хамрах хүрээ, компанийн стандарт, техникийн мэдээллээр судалгаа хийх, нарийвчилсан инженерчлэлийн ажил хийх.
- Үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гаднын инженерийн ханган нийлүүлэгчдээс өгсөн инженерийн зураг төслийг хянана. Инженерийн холбогдох баримт бичгүүдийг дагаж мөрдөх, бүрэн гүйцэд эсэхийг шалгах, зохих засаж залруулах арга хэмжээг эхлүүлэх.
- Төлөвлөсөн ажил нь инженерийн болон аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд зураг төсөл, барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцад оролцох.
- Инженерийн зураг төслийн үнэлгээнд оролцогч талуудын саналыг зохицуулах.
- Гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах инженерийн болон барилгын арга зүйн өөрчлөлтийг тодорхойлох.
- Барилга ажлын хэсэгтэй холбоо тогтоож, зураг төсөлд ямар нэгэн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, талбайн сайжруулалтыг тусгасан эсэхийг баталгаажуулах.
- Зураг төсөлд засвар үйлчилгээ хийх, талбайн сайжруулалтыг тусгахын тулд уурхайн болон үйлдвэрлэлийн багуудтай холбоо тогтоох.
- Зураг төсөл нь ирээдүйн уурхайн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор төлөвлөлтийн багуудтай холбоотой ажиллах.
- Инженерийн зураг төсөл, ханган нийлүүлэгчийн төлөвлөгөө зураг, тооцоолол, материалын жагсаалтууд нь Оюу толгойн техникийн үзүүлэлтүүд болон барилгын норм дүрэм, шилдэг туршлагын дагуу хийгдсэн эсэхийг хянах.
- Техникийн дэмжлэг үзүүлэх талаар төслийн инженерүүдтэй холбоо барьж, худалдан авалтын багцын барилгын материалын үзүүлэлтийг хянах, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээг хянах үйл явцад оролцох.
- Зураг төслийн ажлын явцыг хянаж, тайлагнах. Үйл ажиллагааны явц, гүйцэтгэл, төсвийн тооцоо, шинээр гарч ирж буй асуудлуудыг тусгасан тайлан бэлтгэх.
- Дагалдан инженерүүдэд зөвлөгөө өгөх.
Тавигдах шаардлага
- Цахилгааны инженерийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
- Цахилгааны инженерээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
- Уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалттай цахилгаан, багаж хэрэгсэл, хяналтын чиглэлээр 5-аас доошгүй жил загвар зохион бүтээж байсан туршлагатай байх.
- Тухайн салбарын туршлага дээр тулгуурлан зураг төсөл хянах, сайжруулалтыг тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх өндөр ур чадвартай байх.
- Харилцааны өндөр ур чадвартай.
- Англи хэлний бичгийн болон аман ярианы ур чадвартай бол давуу тал болно.
- Монголын болон олон улсын инженерийн бизнес эрхлэгчидтэй зураг төслийн шаардлагуудын талаар харилцах чадвартай байх.
- Microsoft Office иж бүрдэл, AutoDesk AEC, Deswik, 3D дизайны программ хангамж ашиглах зэрэг компьютерын өндөр ур чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө:
Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.