Цахилгаанчин

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах тав (5) Цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өндөр хүчдэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Тухайлбал уг чиг үүргийн хүрээнд байгаа биет хөрөнгөнд аюулгүй засвар үйлчилгээ хийх, ашиглахад хөрөнгийг бүрэн ашиглах хөрөнгийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Mongolian (Cyrillic) translation. Нуман цахилалтын аюулын зэрэг 3 болон Цахилгааны хүчдэлд нэрвэгдэхэд холбогдох NFPA 70E OSHA Стандартууд
  • Цоожлох / Пайзлах Тусгаарлалт болон Сэлгэн залгалтын процедур ( нам хүчдэл болон Өндөр хүчдэл)
  • Нам хүчдэл болон дунд хүчдэлийн систем ба тэдгээрийн удирдлагын болон хүчний гэмтэл эвдрэлийг илрүүлэх
  • Өндөр хүчдэлийн 6.6кВ кабель шугам болон зөөврийн 6кВ таслах залгах комутац апарат аюулгүй ажиллагаа түүний гэмтэл устгах, засвар үйлчилгээ хийх. Том оврын хүнд механизмын цахилгаан тоног төхөөрөмж засвар угсралт хийх, гэмтэл устгах (тогтмол 24В систем , хэлхээ тасдагч, шугамын холбоос, газардуулгын систем, гүйдэл, хүчдэлийн трансформатор, хяналтын системүүд, дунд хүчдэлийн мотор, моторын тохируулагч, нам хүчдлийн хэрэглэгч) засвар үйлчилгээ, угсралт хийх.
  • Хийгдсэн тохиргоо болон ашигласан эд ангийг бүртгэж тэмдэглэх
  • Ажиллагааны болон засварын үйлчилгээний зориулалтаар тайлан болон ажлын захиалга болон формыг бөглөж дуусгах
  • Нөхцөл байдал болон ажлын явцыг тайлагнах
  • Шаардлагатай бол ажлын захиалга дээр гүйцэтгэсэн бодит ажил болон гараар засаж бичсэн техникийн шинэчлэлтийг өгч байх
  • Бусад засварын болон ашиглалтын багтай хамтарч тонон төхөөрөмжийн эвдрэлийн үнэлж дүн шинжилгээ хийх
  • Ажлын төлөвлөгөө болон техникийн зурагт тайлбар дүнгэлт хийх ба “as-built” өөрчлөлтийг хийх
  • Томоохон төсөл болон эвдрэл зогсолтын дараах задлан шинжилгээний хурлуудад идэвхитэй оролцож хамтарч ажиллах
  • Менежер, хамтран ажиллагч, оператор болон бусад багийнхантай үр дүнтэй хамтарч ажиллах
  • Засварын ажлын төлөвлөгөө болон хуваарилалт дээр төлөвлөлтийн багтай нягт хамтарч ажиллах
  • Нөөц сэлбэг болон материалыг олох, захиалах болон байршуулах тал дээр туслах

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  • Системийн эд ангиудыг засварлах, тохируулах, доголдолтой, гэмтэлтэй эд ангиудыг солих, эрсдлийн үнэлгээ хийх,
  • Үйлдвэрлэгчээс гаргасан техникийн тодорхойлолтын дагуу эд анги болон нарийн хэмжүүрийн тоноглолуудад тохиргоо хийх, засвар үйлчилгээ хийж чаддаг байх.
  • Эерэг хандлагатай аливаа сорилтыг даван туулах эрмэлзэлтэй
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай, логик сэтгэлгээ сайтай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.