Цахилгаанчин

Нээлтийн огноо: 2022-09-27
Хаалтын огноо: 2022-10-11 17:30
Хэлтэс: Гүний уурхай Механик засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн –гүний уурхайн төсөл - Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн бодлого журмын дагуу хариуцсан хэсгийн цахилгаантай холбоотой тусламж, засвар үйлчилгээг үзүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
• Суурин тоног төхөөрөмж, уурхайн бүтэн байгуулалтын болон түүний туслах тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх.
• Эвдрэл гэмтлийг тодорхойлж, Рио Тинто Бизнес Шийдэл (RTBS) системээр дамжуулан хөрөнгийн гүйцэтгэл, эрүүл мэндийн санал гомдол үүсгэх, мэдэгдэл үүсгэх, ажлын захиалгын гүйцэтгэлийг хангах.
• Эвдрэл гэмтлийг бууруулах явцад дэмжлэг үзүүлэн ажлын удирдлагын шинжилгээ хийх, хөрөнгийн төлөвлөлтийг хянах ажилд оролцох.
• Ажлын удирдлагын үйл ажиллагаа нь SAP ажлын захиалга/ажлын зааварчилгааны дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих.
• Гүний уурхайн төслийн янз бүрийн үе шатуудын ашиглалтад оруулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
• Гүний уурхайн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид цахилгааны тусламж үйлчилгээ үзүүлэх.
• Өндөр болон нам хүчдэлийн кабелууд, эрчим хүч түгээх сүлжээ, дамжуулах болон дэд станцуудын засвар үйлчилгээ, бутлуурын засвар үйлчилгээ, туузан дамжуургын засвар үйлчилгээ, өргүүрийн системийн засвар үйлчилгээ, цахилгааны эвдрэл гэмтлийн шалтгааныг олох, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлуудад болон гүний уурхайн үйл ажиллагаанд аюулгүй, үр дүнтэй тусламж дэмжлэг үзүүлэн ажиллах.
• Үүнд ажлын шаардлагын дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлууд хамаарна.
• Баримт бичгийн бүрдүүлэлт, тайлагнах, үзлэг шалгалт явуулах, техникийн зааварчилгаа, шинжилгээ хийх.
• Шаардлагатай үед гүйцэтгэгчид болон гаднын ханган нийлүүлэгчидтэй харилцах.
Тавигдах шаардлага
• Засвар үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
• Цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
• 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
• Aюулгүй ажиллагааны шаардлагатай зан авирын/үйлийн талаар ойлголттой байх
• Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны схем уншиж, ашиглах чадвартай.
• Компьюторын программууд дээр ажиллах зохих мэдлэгтэй
• Англи хэлний зохих мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

• Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.