Цахилгаанчин оператор

Нээлтийн огноо: 2021-12-28
Хаалтын огноо: 2022-01-11 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу толгойн гүний уурхайн төсөл - Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Цахилгаанчин Оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн бодлого журмын дагуу хариуцсан хэсгийн цахилгаантай холбоотой тусламж, засвар үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Суурин тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх.
  • Эвдрэл гэмтлийг тодорхойлж, Рио Тинто Бизнес Шийдэл (RTBS) системээр дамжуулан хөрөнгийн гүйцэтгэл, хэвийн ажиллагааны талаар мэдэгдэл үүсгэх, ажлын захиалгын гүйцэтгэлийг хангах.
  • Эвдрэл гэмтлийг бууруулах явцад дэмжлэг үзүүлэн ажлын удирдлагын шинжилгээ хийх, хөрөнгийн төлөвлөлтийг хянах ажилд оролцох.
  • Ажлын удирдлагын үйл ажиллагаа нь SAP ажлын захиалга/ажлын зааварчилгааны дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих.
  • Гүний уурхайн төслийн янз бүрийн үе шатуудын ашиглалтад оруулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Гүний уурхайн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид цахилгааны тусламж үйлчилгээ үзүүлэх.
  • Өндөр болон нам хүчдэлийн кабелууд, эрчим хүч түгээх сүлжээ, дамжуулах болон дэд станцуудын засвар үйлчилгээ, бутлуурын засвар үйлчилгээ, туузан дамжуургын засвар үйлчилгээ, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлуудад болон гүний уурхайн үйл ажиллагаанд аюулгүй, үр дүнтэй тусламж дэмжлэг үзүүлэн ажиллах. Үүнд ажлын шаардлагын дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлууд хамаарна.
  • Баримт бичгийн бүрдүүлэлт, тайлагнах, үзлэг шалгалт явуулах, техникийн зааварчилгаа, шинжилгээ хийх.
  • Шаардлагатай үед гүйцэтгэгчид болон гаднын ханган нийлүүлэгчидтэй харилцах.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний, механик гэмтэл доголдолын, аюулгүй ажиллагааны шаардлага, журмын талаар ойлголттой байх
  • Цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Удирдлагууд болон багийн гишүүдтэй харилцаа холбоо сайтай ажилладаг байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.