Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний оператор
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн – Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах есөн (9) Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго нь Уурхайн олборлолтын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажлыг компанийн дүрэм журмын дагуу аюулгүйгээр стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний болон бусад дагалдах ажлуудыг ахлах ажилтны даалгавар зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх
- Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажлын даалгаварт шаардагдахИнженер техникийн багаас ирүүлсэн зураг, төлөвлөгөөг унших, ойлгох түүнийг дагаж мөрдөх
- Ажлын байрыг эмх цэгцтэй цэвэр, аюулгүй байлгах
- Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол ахлах ажилтан болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах
- Хамран ажиллагсад болон уурхайн бусад хэсэг нэгж бүртэй үр дүнтэй эерэг харилцаа холбоо тогтоож ажиллах
- Онцгой байдлын үедхэрхэн хариу арга хэмжээ авах сургалтанд хамрагдаж, бүрэн дүүрэн мэдлэг, чадвартай болсон байх.
- Онцгой байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах.
- ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй хийж гүйцэтгэх
- Амь нас хамгаалах 7 дүрмийг баримтлан ажиллах
- ХХХ-ийг зөв зохистой хэрэглэж арчилж тордох
- Ажлын цагийн зохион багуулалт сайтай, үр бүтээлтэй өнгөрүүлж сул чөлөөтэй цаг гарвал өөрийн идэвхи санаачлагаар ахлах ажилтандаа мэдээллэж ахлах ажилтны өгсөн аливаа үүрэг даалгаварыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Гүний уурхайн Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагатай байх холбогдох ажлын байранд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэж байсан туршлагатай
- Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний насос ажлуулах эрх бүхий үнэмлэхтэй байх
- В ангиллын жолооны үнэмлэхтэй
- М ангиллын жолооны болон JCB эрхтэй байх.
- Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, компаний ЭМААБО-ны журам стандартуудын дагууажил үүргээ аюулгүй хийж гүйцэтгэх
- Багийн төлөвлөгөөний өөрт оноогдсон хэсгийг чанартайгаар төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх
- Баг хамт олондоо ажил үйлс, үг яриа, үйл хөдлөлөөрөө үлгэрлэн нөлөөлөх чадвар ба өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүсэл, тэмүүлэл төрүүлдэг байх.
- Тоо болон төлөвлөгөө унших чадвартай байх
- Аливаа хараа хяналтгүйгээр ажиллах чадвартай байх
- Бусдыг сургаж, зааж сургах чадвартай байх
- Бусадтай харилцах харилцааны өндөр чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх, https://www.ot.mn/local-career/ эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)