Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний зохицуулагч

Нээлтийн огноо: 2023-05-25
Хаалтын огноо: 2023-06-02 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-нийн Оюу толгойн уурхайн талбар дээр Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь Уурхайн олборлолтын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажлыг компаний дүрэм журмын дагуу аюулгүйгээр, стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажилд шаардагдах, инженерчлэлийн багаас ирүүлсэн зураг, төлөвлөгөөг уншиж ойлгох, дагаж мөрдөх
  • Хамтран ажиллагсад болон уурхайн бусад хэлтсийн ажилтнуудтай үр дүнтэй, эерэг харилцаа холбоо тогтоож ажиллах
  • Онцгой байдлын үед хэрхэн хариу арга хэмжээ авах сургалтанд хамрагдаж, бүрэн мэдлэг, чадвартай болсон байх, онцгой байдал үүссэн үед зохих арга хэмжээ авах.
  • Ажлын цагийг зохион багуулалт сайтай, үр бүтээлтэй өнгөрүүлэх, чөлөөт цаг гарвал өөрийн санаачлагаар ахлах ажилтандаа мэдэгдэж, ахлах ажилтны өгсөн аливаа үүрэг даалгаврыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.
  • Цавуу шахах ажил нь чанарын стандартад нийцсэн буюу давсан, хүлээлт болон тодорхойлсон хэрэгцээг хангасныг нягтлах.
  • Бараа материалын бүртгэлийг тогтмол үр дүнтэй, үнэн зөв хийх, худалдан авалтын журмыг мөрддөг байх.
  • Агуулахын нөөцийг бүртгэж хянах, мэдэгдэж буй төлөвлөгөөнд үндэслэн хангалттай байгаа эсэхийг баталгаажуулж, худалдан авалтын хэлтэст мэдээлэл дамжуулах.
  • Тогтвортой нийлүүлэлтийг хангах үүднээс гүний уурхайд илгээх тээвэрлэлтийг зохион байгуулах.
  • Гүний уурхайн агуулахын хэсгүүдийг цэвэр, эмх цэгцтэй байлгах, бараа материалыг аюулгүй, хүртээмжтэй байлгах.
  • Өдөр тутмын ээлжийн тайланг үнэн зөв байхад анхаарах, авсан бүх арга хэмжээг хяналтын өрөөнд мэдэгдэх.
  • Шахалтын тоон мэдээллийг үнэн зөв бүртгэж, дууссаны дараа геотехникийн хэлтэст илгээх.
  • Геотехникийн хэлтэс болон талбайн удирдлагатай өдөр бүр холбогдож, явцын мэдээлэл өгөх.
  • Геотехникийн зааврын дагуу шаардлагатай тэмдэглэгээг хийх чадвартай байх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • B, M ангиллын жолооны эрхтэй байх.
  • Гүний уурхайн Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагатай байх
  • Холбогдох ажлын байранд 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Багаар ажиллах чадвартай байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.