Хөрөнгө оруулалт болон бизнесийн ахлах зөвлөх
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК, Санхүүгийн хэлтэст Улаанбаатарт ажиллах нэг (1) Хөрөнгө оруулалт болон бизнесийн ахлах зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэ албан тушаал нь үнэн зөв, нарийн төслийн үнэлгээ, бизнесийн төлөвлөлт, xөрөнгө оруулалт, худалдаа хэлэлцээрийн дэмжлэгийг үзүүлдэг манлайлагч алба нэгжийг бий болгох үүднээс шаардлагатай гүйцэтгэлийн үнэлгээг хянаж, удирдан зохицуулна. Ингэхдээ дараах чиглэлээр өөрийн харьяалагдах алба нэгжийн төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
• Хөрөнгө, бизнесийн сайжруулалтын дүн шинжилгээ;
• Хэлтсийн арилжааны дэмжлэг;
• Бизнес төлөвлөлт, урьдчилсан тооцоо таамаглал.
Энэ албан тушаал нь хөрөнгийн зардал хөтөлбөрийн үнэлгээг үнэн зөв, нарийн тооцоолж үнэлэх, бизнесийг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол бүхий Оюу толгойн санаачилгыг дэмжих үүрэгтэй. Мөн хэлтэс хооронд , компанийн бүх л зах хязгаарт компанийн бүх шатны удирдлагууд, Оюу толгойн хөрөнгө оруулалтын хорооны гишүүдтэй харилцах, ингэхдээ үйл ажиллагаа, дүн шинжилгээ, хялбарчлах, нөлөөлөх зэрэг ур чадваруудыг ашиглах шаардлагатай. Хувьцаа эзэмшигчдийн шаардлага, тогтвортой хөгжил, аюулгүй ажиллагаа, байгаль орчны шаардлагыг биелүүлэх үүднээс зохих бизнес шийдлийг ойлгодог, боловсруулдаг байх.
Үүрэг даалгавар
- Урт хугацааны санхүүгийн болон зардлын загварчлал хөгжүүлэх, цаашид шинэчлэн авч явах
- Хөрөнгө хуваарилалтын явц: Эдийн засгийн шинжилгээг хөгжүүлэх, хянах, танилцуулах ба чухал хөрөнгийн төслүүд дээр зохих зөвшөөрлийг авах, Оюу толгой ба Рио тинтогийн хөрөнгө оруулалтын хороонд зохих цагаан цаасан баримт бичгийг бэлтгэх. Шаардлагатай шинжилгээ хийх, сайжруулалтын боломжуудыг тасралтгүй үнэлэх, Рио тинто ба бусад нэгж салбарын жишиг үйл ажиллагаатай уялдуулах. Рио тинто нь хөрөнгө оруулалтын хороонд илгээсэн Оюу толгой төслийн саналууд дээр дэмжлэг үзүүлэх.
- Бизнесийг сайжруулах санаачлалыг үнэлэх, хувилбаруудад дүн шинжилгээ хийх: Төслийн цар хүрээг тогтоохдоо нарийн дүн шинжилгээн дээр үндэслэн боловсруулдаг байх үүднээс төслийн эхний үе шатнаас эхлэн оролцох. Үйл ажиллагааг нэгтгэх, явцыг жигдрүүлэх үүднээс компанийн үнэлэмжийг тогтоох багтай хамтран ажиллах. Бизнесийг сайжруулах санаачлагуудыг үнэлэх ажилд Оюу толгойн бизнесийн сайжруулах группийн оролцоог хангах гол нөөц нь байх. Оюу толгойн бизнесийг үнэлэх явцад Рио тинтогийн бизнесийн үнэлгээний загвар, дүн шинжилгээний аргачлалыг ойлгож, нэгтгэх.
- Жилийн төлөвлөгөө, хөрөнгийн төлөвлөлт: Санхүүгийн хэлтэстэй(төсвийн) хамтран ажиллаж жилийн капитал хөрөнгө төлөвлөлтийн явцыг зохицуулах, хянах. Бизнесийн нэгжүүдийн жилийн капитал хөрөнгийн төлөвлөгөөнд зохих шаардлагуудыг боловсруулж, нэгтгэх ба үйл ажиллагаа явуулах зардлын төлөвлөгөөг хянах.
Тавигдах шаардлага
- Санхүү эсвэл Бизнесийн захиргаа эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
- Нөлөөлөх, харилцаа үүсгэх өндөр ур чадвартай
- Олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулан тайлан тооцоо гаргах чадвартай байх
- Нарийн төвөгтэй эсвэл санхүүгийн шилдэг загварчлал бүхий асуудал дээр ажиллахад шаардлагатай сайн дүн шинжилгээ хийх ур чадвартай байх, зохих техникийн туршлагыг ашиглах,
- Техникийн санхүүгийн дүн шинжилгэний аргачлалыг мэддэггүй удирдах ажилтанд шийдвэр гаргахад нь туслах үүднээс цогц, динамик бараа материалыг шүүх, дүгнэх, баталгаажуулахад туслах,
- Хэвшсэн үнэлгээний аргачлалыг ашиглах замаар янз бүрийн төслийн баг, группийн бусад чиш үүрэгт ажилах чадвартай байх.
- Англи хэлний өндөр мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн байх.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.