Хөрөнгийн систем хөгжүүлэлтийн шинжээч

Нээлтийн огноо: 2022-09-05
Хаалтын огноо: 2022-09-14 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Гүний уурхайн төсөл - Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Хөрөнгийн систем хөгжүүлэлтийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Одоо байгаа болон 2-р үе шатны хөрөнгийн найдвартай байдлыг дэмжих үүднээс засвар үйлчилгээний стратеги боловсруулах, санал болгох, хэрэгжүүлэх
  • Батлагдсан найдвартай байдлын арга, хэрэгслийн ашиглан 2-р үе шатны нэн чухал хөрөнгийн найдвартай байдлын судалгаа, найдвартай байдлын блок загварчлалын ажилд оролцох, түүнийг зохион байгуулах, явуулах
  • Шинэ хөрөнгөд зориулсан Уурхайн ашиглалтын мөчлөгийн зардлын дүн шинжилгээнд дэмжлэг үзүүлэх
  • Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ (УСЗҮ) болон тоног төхөөрөмжийн мэдээллийн хяналт ашиглах Хөрөнгийн тактик боловсруулалтыг идэвхтэй удирдах. УСЗҮ-ийн хүрээнд чухал суурин тоног төхөөрөмж, ажлын талбай болон үйл ажиллагаанд Ажлын стандарт журам боловсруулах.
  • Уурхайн насжилтын турш ашиглагдах хөрөнгөд шаардлагатай бүх сэлбэгийг тодорхойлох
  • Чухал сэлбэгийн шаардлагад туслалцаа үзүүлэх
  • Төслийн болон ОТ ХХК-н ажилчидтай хамтран РТБШ-ийг төслийн батлагдсан чухал үе шатны дагуу хугацаанд нь хэрэгжүүлэх.
  • Хөрөнгийн менежментийн урт хугацааны чиглэлд нийцсэн стратеги болон систем
  • Тоног төхөөрөмж, системийн журам, дагалдах баримт бичгийн Ажлын стандарт журам болон системийн сургалтын холбогдох мэдээлэл
  • ОТ-н Хөрөнгийн менежмент РТБШ-ийн стандартуудтай холбогдуулан засвар үйлчилгээний арга барилыг сайжруулах боломж, санаачлагыг дэмжих, тодорхойлох замаар BU хөрөнгийн менежментийн хамт олон болон мэргэжилтнүүдийг удирдлагаар хангах
  • BU Хөрөнгийн менежментийн мэргэжилтнүүдтэй хамтран шилдэг арга барил болон сайжруулах боломж, санаачилгуудыг тодорхойлох

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, уул уурхай, болон холбогдох мэргэжлийн зэрэгтэй бакалавр болонтүүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Холбогдох чиглэлээр 5-с дээш жил ажилласан байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай байх
  • Задлан шинжлэх, логиктой бодож сэтгэх чадвартай байх
  • Ажлын удирдлагын журмын талаар ойлголттой, хэрэглэсэн туршлагатай байх
  • Санаачилгатай, уян хатан ажиллах, бие даан ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Олон талт хамтын ажиллагааг дотоодын болон гадны байгууллагын олон түвшинд амжилтай хэрэгжүүлж байсан туршлага, чадвартай байх
  • Монгол Улсад төрийн, олон улсын болон хувийн байгууллагын бодлого, худалдан авалтын үйл ажиллагааны туршлагатай бол давуу тал болно.
  • Бизнесийн болон техникийн мэргэжлийн хүмүүсийн аль алинтай нь харилцах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.