Хөргөлт, Агааржуулалтын техникч

Нээлтийн огноо: 2024-06-25
Хаалтын огноо: 2024-07-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хөргөлт, Агааржуулалтын техникч ажлын байранд шалгаруулж авна.

Багийн ахлах болон Ахлах ажилтны өгсөн үүрэг даалгаварын дагуу засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээний процессийг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааг ханган ажиллах.

.

Үүрэг даалгавар

  • Хөргөлт, агааржуулалт, агааржуулалтын систем, тоног төхөөрөмжийг суурилуулах, засварлах, үзлэг үйлчилгээ хийх
  • HVAC системийн цахилгаан ба механик гэмтлийг оношлох, засварлах
  • Хөргөлт, агааржуулалтын системийн тохиргоо хийх
  • Системийг цэвэрлэх, тохируулах, засах
  • Яаралтай засварыг шуурхай, чанартай хийх
  • Засвар үйлчилгээ эвдрэлийн мэдээллийг өдөр тутам бүртгэн, бүртгэл хөтлөх, хийгдсэн засварын ажлын тайлан гаргах
  • Ферроны алдагдлын мэдээллийг өдөр тутамдаа бүртгэн хөтлөх, тайлан гаргах
  • Засвар Үйлчилгээний стандарт ажлын журам, ажлын зааварыг дагаж мөрдөх үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон шуурхай арга хэмжээ авах
  • Аюулгүй ажиллагааны тогтоосон дүрэм, журмыг мөрдөж, ажлын байрны эмх цэгцийг сахих
  • Хувиарьт болон хувиарьт бус ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх
  • Ажилаа гүйцэтгэхдээ зураг төсөл, схемүүдийг судалж ойлгон, шаардагдах бараа материалыг тодорхойлдог байх, хэмжээ тооцоололыг хийдэг байх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Хөргөлт, агааржуулалын чиглэлээр 5-с дээш жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх..
  • Багаар ажиллах, манлайлах өндөр ур чадвартай байх
  • Хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийн гэмтлийг оношлох, засварлах өндөр ур чадвартай байх
  • Aжлын ачаалал даах чадвартай, хэд хэдэн асуудлыг чухлын зэргээр нь ангилан шийдвэрлэх чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.