Хөргөлт, агааржуулалтын Ахлах ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хөргөлт, агааржуулалтын Ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь "Засварчдаас бүрдсэн засвар үйлчилгээний багийг ахлан засвар үйлчилгээ хийх, хүн, материалын нөөц бололцоогоо үр ашигтай ашиглах, засвар үйлчилгээний процессийг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааг ханган ажиллах юм.
Үүрэг даалгавар
- Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварын ажилчдыг засвар үйлчилгээний ажлыг удирдаж, хяналт тавина
- Гэнэтийн эврэл, дуудлагыг засварлах ажлыг хуваарилан зохион байгуулна
- Ажил хийх явцад тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэнэ (төлөвлөсөн засвар үйлчилгээ, гэнэтийн гэмтэл зогсолт гэх мэт)
- Багийн гишүүдийн ажлын арга барил нь аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хийгдэж байгаа эсэх дээр талбайн хяналт тавина
- Багийн гишүүдэд төлөвлөлт, эрэмбэ, чанар, зардал, үйлчилгээний стандартын дагуу ажлын ээлжийн хуваарь гарган өгч, хэрэгжүүлнэ
- Ажил үүрэгтэй холбоотой бусад баг хамт олонтой хамтран ажиллана
- Ээлжийн гүйцэтгэлийн тайлан, багийн гишүүдийн цагийн бүртгэл, ослын тайлан, сарын тайлан болон бусад шаардлагатай тайлангуудыг цаг хугацаанд нь бэлтгэнэ, танилцуулна
- Компаны аюулгүй ажиллагааны стандарт, журмын хэрэгжилтийг хангана
- Багийн гишүүдэд ажлын арга барил, дүрэм журам, аюулгүй ажиллагааны дүрэм, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн стандартуудыг болон тэдгээр дүрэм журмуудын өөрчлөлтийг таниулан сургаж, мэдээллээр хангана
- SAP систем ашиглан 7 хоног, 2 долоо хоног, 4 долоо хоногийн төлөвлөлтийг хийж, ажлын хүсэлтүүдийг ажлын захиалга болгож, гүцэтгэсний дараа шаардлагатай бүх мэдээллийг оруулан ажлуудаа цаг тухай бүрт нь хаана
- KPI-ийг хянаж, ажлын гүйцэтгэлийн чанар, бүтээмжийг хянахын зэрэгцээ гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, чанарыг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ
- Ажлын хүсэлтүүдэд шаардагдах материал, хүн цагийн тооцоог гаргана
- Төлөвлөж буй ажил, төслүүдийн зураг төсөл, техникийн шаардлагуудыг тодорхойлоход оролцож, дэмжлэг үзүүлнэ
- Засвар, сэлбэг хэрэгслийн нөөцийг хариуцан, зохих түвшинд байлгана
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Засвар үйлчилгээ эсвэл Хөргөлт Агааржуулалтын тоног төхөөрөмжийн чиглэлээр мэргэшлийн чиглэлтэйбайх
- Тус чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Microsoft excel болон оффисын програмууд дээр ахисан түвшний туршлагатай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.