Хөдөлмөрийн Эрүүл Ахуйн сургагч

Нээлтийн огноо: 2022-01-31
Хаалтын огноо: 2022-02-14 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Хөдөлмөрийн Эрүүл Ахуйн сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • ОТ сургалтын стандарт болон холбогдох бүх бичиг баримтыг дагаж мөрдөх
  • Ажилчид болон удирдлагуудад хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтыг явуулах
  • Ажилчдад Хөдөлмөрийн Аюулгүй байдлын болон бусад Аюулгүй ажиллагааны сургалтуудыг шаардлагатай тохиолдолд явуулах
  • Ажилтанд ажлын байран дахь хими, физик (шуугиан, доргион), биологи, эргономикийн болон аюултай, хортой бодис зэрэг эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлт хүчин зүйлсийг таних, үнэлэх, хянахад шаардлагатай үндсэн ур чадвар, мэдлэгийг төлөвшүүлэх зорилготой хөдөлмөрийн эрүүл ахуйн практик сургалт явуулах
  • ОТ-н эрүүл мэнд болон бусад холбогдох талуудтай зөвлөлдөн хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтын агуулгыг тогтмол сайжруулах
  • Сургалтын явцад гарсан хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой нийтлэг гомдол, санал болон ажлын байран дахь сөрөг нөлөөллүүдийн талаарх мэдээллийг ОТ-ийн эрүүл мэндийн багт мэдээлэх
  • Хэрэв шаардлагтай бол хяналт шалгалтын багт хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтын талаарх тайлан, мэдээллээр хангах
  • Бизнесийн шаардлагийн хүрээнд алжаал ядаргаа, сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэнд, мэргэжлээс шалтгаалах өвчин болон бусад эрүүл мэндийн нэмэлт сургалтуудыг бэлтгэж, явуулах
  • Шаардлагтай бол уурхайн ажлын байран дээр нь очиж ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс, ажлын нөхцөл, хяналт шалгалтын хэрэгжилт болон эрүүл ахуйн хэмжилт судалгаатай танилцан зааж буй хичээлийн талаар итгэлтэй болох
  • Сургалтын агуулгад хөдөлмөрийн эрүүл ахуйн талаарх ОТ болон Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад тусгасан мэдээллүүд бүрэн тусгагдсан байдалд дүн шинжилгээ хийж баталгаажуулах
  • Бусад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой сургалтуудын хөгжүүлэлт болон сайжруулахад оролцох
  • Шаардлагатай үед талбайн дарга, ажилчдад сургалт, хөгжлийн зөвлөгөө өгөх
  • Сайтын сургалтын хэрэгцээг хангах, сургалтын зорилгодоо хүрэх, чадамжийн тодорхой нэгжүүдийг шийдвэрлэх чадварыг баталгаажуулахын тулд сургалтыг үнэлэх
  • Олон тооны оролцогчдын өмнө өөрийн заах хичээлийг үр дүнтэйгээр явуулах

Тавигдах шаардлага

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хөтөлбөрөөр их, дээд сургууль төгссөн байх
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай
  • ХАБЭА-н сургагч багшийн сургалтад хамрагдсан эсвэл их сургуулийн төгсөлтийн дараах сургалтаар хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр нарийн мэргэшсэн
  • Сургалт үнэлгээний гэрчилгээ (TAE40110) эсвэл үүнтэй дүйх гэрчилгээтэй байх
  • Компьютер болон MS оффис програмууд дээр ажилладаг байх
  • Англи болон монгол хэлээр аман болон бичгээр үр дүнтэй харилцах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.