Хөдөлмөрийн харилцааны зөвлөх

Нээлтийн огноо: 2022-08-04
Хаалтын огноо: 2022-08-17 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Хөдөлмөрийн харилцааны хэлтэст Улаанбаатарт ажиллах нэг (1) Хөдөлмөрийн харилцааны зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хөдөлмөрийн харилцааны санаачлага, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомж, компанийн бодлого журмын хэрэгжилтийг хангуулах, зөрчил, гомдлыг магадлан шалгах шалгалтуудыг хариуцах, бусад холбогдох дэмжлэг үйлчилгээг үзүүлэх юм. Тус албан тушаалтан нь ажлын хангалтгүй гүйцэтгэл, сахилгын зөрчил, ажлын байран дээрх гомдол болон эрх тэгш байдлын асуудлуудыг хянан шалгах, хэрхэн удирдан шийдвэрлэх зэрэг олон талын хөдөлмөрийн харилцааны асуудлууд дээр удирдах ажилтнууд, ажилтнуудад зөвлөх, чиглэх, дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах замаар тэдэнтэй хамтран ажилласнаар үр дүнтэй хөдөлмөрийн харилцааны оролцоо, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Эдгээр ажил үүргийг хэрэгжүүлэхдээ Хүний нөөцийн бизнес түншүүд (ХНБТ), Хөдөлмөрийн асуудал, Хүний нөөцийн үйлчилгээ хариуцсан ажилтнууд болон тухайн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ. Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн нь бодлого, журмыг сайжруулахад санал оруулж үйл ажиллагааг улам сайжруулахын төлөө эрмэлзэнэ.

Үүрэг даалгавар

  • Шаардлагатай тохиолдолд Хууль, Аюулгүй байдал, Эрх зүйн хэрэгжилт зэрэг хэлтсүүдээс дэмжлэг аван хүний нөөцийн хянан шалгах ажиллагаа болон сахилгын зөрчлийн процессыг хариуцан явуулах, хянан шалгах ажиллагааг явуулахдаа Хянан Шалгах Ажиллагааны зааврыг баримтлах,
  • Монгол Улсын хууль тогтоомж болон компаний бодлого, журам, стандартын талаар удирдах ажилтнуудыг чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх.
  • Ажлын гүйцэтгэл болон сахилгын зөрчлийн асуудлуудыг хэрхэн удирдаж шийдвэрлэх тал дээр тэднийг мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг, арга хэрэгслүүдээр хангах,
  • Хүний нөөцийн бодлого, журам, стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах,
  • Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын хууль (хуулийн багц) , Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хууль, төрийн болон мэргэжлийн байгууллагын бусад холбогдох (үүгээр хязгаарлагдахгүй) шийдвэр, тушаал, стандарт зэргийн хэрэгжилтийг хянах, Хөдөлмөрмийн асуудал хариуцсан зөвлөхүүд, мэргэшсэн ажилтнууд, ХНБТ, Хүний нөөцийн үйлчилгээний баг (байгууллагын хүрээнд бусад багууд)-тай хамтран ажиллах,
  • Бизнесийн удирдах ажилтнуудтай ажил хэргийн ойр харилцаа холбоотой байх.
  • Шинэ ажилтанг угтан авах үйл явцын хүрээнд компанийн соёлыг хадгалж тавигдах шаардлага, хүлээлтүүдийг таниулах зорилгоор компанийн дотоод бодлого, журам, стандартыг танилцуулах. Энэ нь ажлын гүйцэтгэлийн болон сахилгын зөрчлийн асуудал гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэсэг болох юм,
  • Өөрийн удирдлагад асуудлыг цаг тухайд нь тайлагнах, дэвшүүлж шийдүүлэх,
  • Эрүүл мэндийн хувьд ажил үүргээ биелүүлж чадахгүй байгаа ажилтны асуудал дээр удирдах ажилтанг чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх,
  • Хүний нөөцийн үйлчилгээний багтай ойр ажиллаж бичиг баримтын процесс, хадгалалтыг хангаж ажиллах,
  • Холбогдох бүх Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутаг, аюулгүй байдлын хороонууд дахь Хүний нөөцийн оролцоог хангах, зохих хороонд хүний нөөцийн үүрэг хариуцлагыг төлөөлөх,

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, сэтгэл судлал, хууль эсвэл бизнесийн удирдлагаар бакалавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн
  • Хөдөлмөрийн харилцаагаар ажилласан 3-5 жилийн туршлагатай байх.
  • Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн талаар өндөр мэдлэгтэй,
  • Компанийн дотоод бодлого, журмын талаар өндөр мэдлэгтэй,
  • Зөвлөх, зөвшилцөх ур чадвартай,
  • Зохион байгуулах, төлөвлөх өндөр ур чадвартай,
  • Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай,
  • Нөлөөлөх, харилцаа үүсгэх өндөр ур чадвартай,
  • Мэдээлэл хуваалцах, илтгэх, хувь хүний харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Англи хэлний өндөртэй мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг 2022 оны Наймдугаар сар 15 өдрийн 18:00 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.