Хөдөлмөрийн харилцааны ахлах зөвлөх

Нээлтийн огноо: 2022-03-30 00:00
Хаалтын огноо: 2022-04-12 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын газрын Хөдөлмөрийн харилцааны хэлтэст Улаанбаатарт ажиллах нэг (1) Хөдөлмөрийн харилцааны ахлах зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн үүрэг нь хөдөлмөрийн харилцааны санаачлага, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомж, компанийн бодлого журмын хэрэгжилтийг хангуулах, зөрчил, гомдлыг магадлан шалгах шалгалтуудыг хариуцах, бусад холбогдох дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Хөдөлмөрийн харилцааны (ХХ) асуудлуудын чиг хандлагыг өөрийн шууд болон хэлтсийн удирдлагуудад тодорхой харуулах зорилгоор тэдгээрт анализ шинжилгээ хийж тайлан боловсруулж гаргах ажилд дэмжлэг үзүүлж ажиллах. ХХ-ны асуудлаар тоон мэдээ, тайлан гаргах ажлыг хэрэгжүүлж ХХ-ны тулгамдсан асуудлуудыг шууд болон хариуцсан хэлтсийн удирдлагуудад асуудал болгон дэвшүүлэхдээ тоон мэдээлэл ашиглан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргуулахад анхаарах.
  • Бизнесийн одоогийн ба ирээдүйн хүний нөөцийн хэрэгцээг ойлгож, холбогдох оролцогч талууд, мэргэшсэн ажилтнуудтай хамтран ажиллаж санал зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх,
  • Бүх бодлого, журмын хэрэгжилтийг хангуулж тэдгээрт болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орсон тохиолдолд бизнест энэ талаар мэдээлэх,
  • Хүний нөөцийн холбогдох хэсгүүд, гол оролцогч талуудтай хамтран ажиллаж бизнесийг шийдвэр гаргахад нь туслах зорилгоор ХХ-ны байр сууринаас санал дэвшүүлэх, зөвлөх. Компанийн бодлого, журам нь хууль тогтоомж, бизнесийн шаардлагад нийцэхгүй байгаа байдал болон аливаа үл нийцлийн талаар холбогдох хүмүүст (Хөдөлмөрийн асуудал хариуцсан, Мэргэшсэн ажилтнууд, ХНБТ гэх мэт) шуурхай, үр дүнтэй санал зөвлөмжийг өгөх,
  • Компанид хэрэгжиж буй ХН-ийн холбогдох сайжруулалтууд, хөтөлбөрүүд, практик нь Рио Тинто группын байгууллагын соёл, санаачлага, өөрчлөлтийн удирдлагын зарчимтай нийцэж байгаа эсэхийг хангах,
  • Хөдөлмөрийн харилцааны ахлах мэргэжилтэнд өдөр тутмын дэмжлэг үзүүлж ажиллах. Шаардлагатай үед Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний бусад үүрэг хариуцлагад нь дэмжлэг үзүүлж орлож ажиллах,
  • Шаардлагатай тохиолдолд ажилтны сэтгэлзүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар ажилтан, удирдах ажилтанд зөвлөх, чиглүүлэх, түүнтэй холбоотой санал санаачилгуудыг гаргах, удирдах,
  • Бизнесийн бусад шинэ санаачлалыг дэмжих, оролцох,
  • Бусад даалгасан үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, сэтгэл судлал эсвэл бизнесийн удирдлагаар бакалавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн
  • Хөдөлмөрийн харилцаагаар ажилласан 3-5 жилийн туршлагатай байх.
  • Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн талаар өндөр мэдлэгтэй,
  • Компанийн дотоод бодлого, журмын талаар өндөр мэдлэгтэй,
  • Зөвлөх, зөвшилцөх ур чадвартай,
  • Зохион байгуулах, төлөвлөх өндөр ур чадвартай,
  • Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай,
  • Нөлөөлөх, харилцаа үүсгэх өндөр ур чадвартай,
  • Мэдээлэл хуваалцах, илтгэх, хувь хүний харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Сэтгэл судлалын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлний өндөртэй мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.