Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд есөн (9) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Хүдрийн хаягдал хадгалах байгууламжийнүйл ажиллагааг тасралтгүй явуулахад ашиглагдах хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг аюулгүй жолоодон ажиллуулж, багийн төлөвлөсөн зорилтуудыг хугацаанд нь хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцох юм.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн Аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж, хүнд даацын хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг үр дүнтэй, ашигтай байдлаар ажиллуулах.
  • Өдөр бүр ажлын байрандаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллах, хэвшүүлэх.
  • Газар шорооны хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх хэрэгцээ шаардлагын талаар удирдлагадаа мэдэгдэж, гүйцэтгэлд хяналт тавих.
  • Тогтоосон журам, шаардлагын дагуу машин механизм, тоног төхөөрөмжийг аюулгүй, найдвартай унтраасан эсэхийг шалгах.
  • Шаардлагатай үед болон тогтоосон хуваарийн дагуу тоног төхөөрөмж, машин механизмыг цэвэрлэх.
  • Багийн төлөвлөгөө, удирдах ажилтаны шийдвэр зааврын дагуу ажиллаж, асуудлуудыг илрүүлэх, таньж мэдэх, урьдчилан харах чадвартай байх,
  • Ажлын аюултай орчин, нөхцөл, аюултай, эвдрэл гэмтэлтэй тоног төхөөрөмж, мөн уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны асуудлуудыг шуурхай илрүүлэн мэдээлдэг байх.
  • Ил уурхайн хэлтсийн үйл ажиллагаанд үр дүнтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаа болон зан харилцаагаар дамжуулан хувь нэмэр оруулах
  • “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах.

Тавигдах шаардлага

  • Монгол улсад хүнд машин механизм жолоодох эрхийн үнэмлэхтэй байх (C, M ангилал).
  • Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.