Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор

Нээлтийн огноо: 2024-05-16
Хаалтын огноо: 2024-05-27 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Дөрөв (4) Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд нэгжийн нэгжид хамаарах хөдөлгөөнт хүнд машин механизмыг компанийн бодлого журмын дагуу жолоодон ажиллуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгойн Аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу Аюулгүй ажиллагааг хангаж, хүнд машин механизмыг үр дүнтэй, ашигтай байдлаар ашиглан ажиллуулах
  • Өдөр тутмын аюулгүй ажиллагаа болон засвар үйлчилгээний хяналтыг сахин биелүүлэх
  • Тогтоосон журам, шаардлагын дагуу машин механизм, тоног төхөөрөмжийг аюулгүй, найдвартай унтраасан эсэхийг шалгах
  • Шаардлагатай үед болон тогтоосон хуваарин дагуу тоног төхөөрөмж, машин механизмыг цэвэрлэх
  • Газар шорооны хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх хэрэгцээ шаардлагын талаар удирдлагадаа мэдэгдэж гүйцэтгэлд хяналт тавих
  • Өдөр бүр ажлын байрандаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллах, хэвшүүлэх
  • Хүнд машин механизмын оператор нь дараах асуудлуудыг илрүүлэх, таньж мэдэх, урьдчилан харах чадвартай байх, энэ талаар шууд удирдлагадаа мэдэгдэнэ.
  • Ажлын аюултай орчин, нөхцөл, Аюултай, эвдрэл гэмтэлтэй тоног төхөөрөмж
  • Уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны асуудлууд.
  • Ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдах ажилтны шийдвэр зааврын дагуу ажиллах

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын жолооны хүчин төгөлдөр В, C, E, M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.
  • Хүнд машин механизм барихыг зөвшөөрсөн үнэмлэхтэй байх
  • Хүнд машин механизмын үйл ажиллагааны талаар ажиллаж байсан туршлагатай байх
  • Багаар ажиллах чадвар сайтай байх
  • Харилцааны ур чадвар сайтай байх
  • Аюулгүй ажиллагааг хангах, ёс зүйн дээд хэм хэмжээг баримтлахыг чармайн ажилладаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.